Усны үнэ цэнийг мэдэхгүй Монголчууд урсгасаар
Дэлхий нийтэд нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлт манай орны усны нөөцөд мэдэгдэхүйц нөлөөлж, усны нөөц хомсдох, түүнээс улбаалсан цөлжилт хүрээгээ тэлэх, ургамалын нөмрөг багасах, газрын доройтол нэмэгдэх зэрэг олон хүндрэл дагуулах болсон. 

Хүн төрөлхтний хөгжил дээд цэгтээ хүрч өөрсдийн бүтээсэн техник технологийнхоо боол нь болж буй тухай эрдэмтэд сануулсаар байгаа. Харин хүн  төрлөхтний байгаль эхтэйгээ харьцах харилцаа үгүй болж эх дэлхийтэйгээ дэндүү харгис хандаснаас болоод янз бүрийн байгалийн гамшигт үзэгдэл тохиох нь ихэссэн. Гамшигт үзэгдлийн 90 хувь нь устай холбоотой байдаг байна. Энэ нь цэнхэр гарагийн амин эрдэнэ усыг хайр гамгүй хэрэглэж байгаатай ч холбоотой байж болох юм. 

Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь цэвэр усны дутагдалтай амьдарч байна. Энэ нь 2025 он гэхэд 75 хувьд хүрэх аюултай болоод байгаа юм. Манай орны хувьд ч мөн ялгаагүй тун удахгүй ундны цэвэр усны гачигдалд орох аюултай болоод байгаа билээ. 

Хариуцлагагүй уул уурхайн балгаар сүүлийн хэдхэн жилийн дотор томоохон 30 гаруй гол их хэмжээний бохирдолтой болж 3000 гаруй жижиг булаг шанд хатаж ширгэсэн байна. Хэдийгээр уул уурхай, газрын хэвлий дэх баялаг бидний хөгжлийн үндэс ч гэлээ устай ингэж харгис хандаж болохгүй баймаар. 

Сүүлийн үед усны хэрэглээ эрс нэмэгдэж байгаа. Тэр дундаа уул уурхайн салбар жилийн усны хэрэглээний 21 хувь буюу 94 сая шоо метр усыг ямар ч хяналтгүй, хайр гамгүй зарцуулсаар байна. Энэ нь ялангуяа гүний усны нөөцийг багасгаж, гадаргын усыг бохирдуулсаар байгаа юм.

Байгаль дэлхийн эсрэг үйлдэж буй энэ гэмт хэрэгт хариуцлага тооцох нь бүү хэл уул уурхайн компаниудад усны үнэ цэнийг мэдрүүлж чадаагүй нь манай улсын төрийн бодлого ямар байгааг илт харуулах шиг. 

Уул уурхайн компаниудын ус ашигласны төлбөр нь борлуулалтын орлогын өчүүхэн хэсэг буюу 0,01-0,11хувийг эзэлж байна. Гэтэл дэлхий нийт усны үнийг улам өсгөж хайрлаж хамгаалаад эхэлсэн нь харагдаж байна. Жишээ нь сүүлийн таван жилд АНУ усны үнийг 27, Австралид 45, Өмнөд Африкт 50, Канадад 58 хувиар өсгөсөн байна. Үнийн дүнгээр нь тооцвол нэг шоо метр усны дундаж үнэ БНХАУ-д 48 цент, АНУ-д 66 цент, Дани, Германд 2,25 ам доллар байна. Гэтэл манай улсад уул уурхайн салбарынхан литр тутамд 15 мөнгө төлж байна. 

Энэ хэвээрээ үргэлжилвэл тун удахгүй усны гачигдалд орж өнөөх тахин шүтээд байдаг газрын баялаг нь хэрэггүй болж хувирна. Өнөөдөр дэлхий нийтээрээ ямар ч өндөр ач холбогдолтой стратегийн орд газраас илүү бидний амьдарлыг тэтгэгч чандмань эрдэнэ усыг үнэ цэнэтэйд тооцож хайрлаж хамгаалаад эхэлсэн гэтэл манайд урсгасаар л.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жак 2018-03-22 03:46:38
    монголчуудыг УСЫГ ХАЙРЛАЖ сурах хэрэгтэй. Ж нь усанп орохдоо орж дуусах хүртлээ зүгээр л гоожуулаад л байгаад байдаг. Сав тосч дүүргээд усанд орж СУР
  •  2018-03-21 16:06:38
    байгалиа сүйтгэхгүй бохирдуулахгүй бол ус нөхөгдсөөр байна дуусашгүй эрдэнэ хэвээр байна. хайрлаж байна гэж таг хаагаад байгалиа хорлоод байвал харин дуусна
  • anu 2018-03-21 14:54:11
    Hataj uheh ayul irlee,baigali hamgaalah tuhai dund surguulid hicheel program oruulya
  • б 2018-03-21 13:16:26
    Газрын гүний цэвэр усыг тонныг нь 150 төгрөгөөр үнэлнэ гэдэг байж боломгүй тэнэглэл. Геологийн үнэт тогтоц, ирээдүйд хадгалж үлдээх ёстой баялаг билээ уг нь
  • Зочин 2018-03-21 05:43:13
    1 литр усыг 1 төгрөгөөр гэр хорооллынхон авч байхад орон сууцныхнаас1 литр усыг цэвэр, бохир, халуун хүйтэн, суурь хураамж гээд 5 янзаар бодож авдаг. Арай л......
  • Бат 2018-03-21 02:16:40
    Бид хар ус гэж нэрлээд мөнхийн юм шиг санадаг удахгүй бензинээс үнэтэй болох үе ирнээ та говийг нэг үе далай ёрөөл байсан гээд бод