Д.Загджав: Авлига өгсөн нь тогтоогдвол манайх 34 хувиа 100 хувь болгох боломжтой

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавтай ярилцлаа.

–Оюутолгойн гэрээг тойрсон олон асуудал ярилцаж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна?

–Оюутолгойн  хөрөнгө  оруулалтын гэрээг тойрсон маргаан олон жилийн  турш үргэлжилж байна. Энэ төсөл Монгол Улс газрын баялаг нөөц ихтэй гэдгийг дэлхий дахинд таниулж ихээхэн хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтыг татсан нь маргаангүй үнэн. Энэ төслийг эхлэн хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” ХХК бас Монгол Улсын их өрийг дарахад чухал үүрэг гүйцэтгэсэн нь мартагдах ёсгүй гэж би хувьдаа боддог. Энэ дуусдаггүй, их маргаан нь Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын үүд хаалгыг хааж, төрд итгэх ард түмний итгэлийг бууруулж байгаа нь тодорхой. Цаашлаад энэ асууд­лыг улс төрийн өшөө авалтандаа ашиглаж нэр бүхий улстөрчид нийгмийг хагаралдуулж байгаа нь ноцтой үр дагавартай болоод байна.

Энэ төслийн хууль эрх зүйн үндэслэлийг бүр­дүүлж байгаа Хөрөнгө  оруу­лалтын гэрээг  бай­гуул­сан асуудлаар Мон­гол Улсын Засгийн Газрыг  тэргүүлж байсан хоёр ч Ерөнхий сайдыг авлигын асуудалтай хол­боо­той байж магадгүй хэмээн хууль хяналтын байгууллагууд шалгаж бай­гаа тухай мэдээ ойр­могхон гарлаа. Оюутолгой компанийн зүгээс ч саяхан мэдэгдэл гаргаж энэ талаар шалгалт хийж буй тухай олон нийтэд зарласан байна билээ. Хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон хардлага сэрдлэгээс гадна төслөөс Монголд орж буй орлого ашгийн хуваарилалт ихээ­хэн маргаан да­гуулж байгаа. Өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдэхгүй, Монгол Улсын эдийн засагт үзүүлэх өгөөж нь чамлалттай байгаа хэдий ч Оюутолгой  Монголын эдийн засгийн томоохон тоглогч, хамгийн том татвар төлөгч болоод зогсохгүй олон мянган ажлын байр бий болгож олон айл өрхийг тэжээж байгаа.

–Гэхдээ одоо Оюу­толгойн гэрээтэй хол­боотой авлигын хэрэгт зарим хүмүүсийг шалгаж эхэлсэн гэх юм?

–Энэ асуудлыг шуур­хай шийдвэрлэхгүй бол хоосон хардлага сэжиг нь Оюутолгой ХХК–ийн ажилд ч саадтай байгаа. Далд уурхайн бүтээн бай­гуулалтын ажил сунжирч хойшилсноос болоод тус компанийн ашиг орлого 2017 онд 22 хувь буурлаа гэсэн утгатай мэдэгдэл тэд хийсэн байна билээ. Тэгэхээр Монгол Улсын төр 34 хувийг нь эзэмшдэг Оюутолгой компанийн  үйл ажиллагааг  Мон­голын  эдийн  засагт өгөөж­тэйгөөр саадгүй үргэлж­лүүлэх, олон нийтийн дунд тархсан сөрөг ойлголт, хардлагыг цэгц­лэх шаардлагатай байна. Түүгээр ч барахгүй нэг үе жилдээ 1-2 тэрбум ам.доллар хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012-2016 онд бараг тэг заахад хүрсэн нь Монгол оронд эдийн засгийн хөгжил саарч, ард түмний амьжиргаа доройтож, ажилгүйдэл нэмэгдэхэд нөлөөлсөн. Ийм ноцтой үр дагавар­тай байгаа учраас Хө­рөнгө оруулалтын  гэрээг  байгуулахтай хол­бог­дуулан авлигатай холбогдсон асуудлыг нэгмөсөн шийдвэрлээд урагшаа явах, мөн Оюу­толгойгоос Монголын ард түмэнд өгөх ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгийн зүгээс хэд хэдэн чухал арга хэмжээ авах нь зүйтэй гэж салбарын дэд сайдын хувьд үзэж байгаа.

–Энэ авлигатай холбогдуулан холбогдох байгууллагууд нь хэрэг нээж мөрдөн байцаалт хийж байгаа юм биш үү?

–Миний ойлгож байгаагаар энэ асуудлаар Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд өмнө ч шалгаж байсан, одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж ойлгож байна. Тэгэхдээ тэр ажлыг тойроод бас асуудал байна. Нэгдүгээрт,  өмнө нь шалгаад  илрүүлж чадаагүй болохоор ард түмний итгэл үнэмшил буурсан. Одоо илрүүлж чадахгүй бол олон ний­тийн зүгээс АТГ–ыг дахин хардана, шүүмжилнэ, төр засагт итгэх итгэл үнэм­шил нь буурна. Хоёр­дугаарт, үнэхээр авлига өгсөн эсэхийг тогтооход боломж, чадавхийн асуудал байгаа юм.

–Тэр  нь юу гэсэн үг билээ?

–Юу гэхээр авлига авсан нь Монгол хүн, улс­төрч байлаа гэхэд авлига өгсөн нь гадаадын компани, хөрөнгө оруулагч болж таарна. Гадаа­дын компанийг шалгах эрх зүйн үндэслэл, боломж чадавхи нь Мон­голын хууль хяналтын байгууллагуудад хомс бай­гаа нь хэнд ч ойлгомжтой. Хэрэв гадаадын хөрөнгө оруулагчид үнэхээр Оюутолгойн гэрээтэй холбогдуулан авлига өгсөн байгаад түүнийг  илрүүлвэл энэ нь туйлын эх оронч, баатарлаг үйлс болох юм.

–Яагаад эх оронч гэж?

–Өнөөдөр Монгол Улс Оюутолгой компанийн  34 хувийг эзэмшиж байгаа, үлдсэн 66 хувийг Канадын хөрөнгийн бир­жид бүртгэлтэй “Тюркойз Хилл” компани эзэмшдэг. Хэрэв үнэхээр Канадын хөрөнгө оруулагчид болон Рио Тинто компани нь олон нийтийн хардаад байгаа шиг С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарт цаашлаад Дубайн гэрээ гэгчийг байгуулсан Ч.Сайханбилэг, Б.Бямба­сайхан нарт авлига өгсөн бол Оюутолгойн эзэмшлийнхээ хэмжээг Монголын төр 34 хувиас 100 хувь болгож нэмэгдүүлэх, эзэмшилдээ авах боломжоор хангаг­дана гэж  бодож байна. Гэхдээ энэ хөрөнгө оруу­лалтын гэрээг хийсэн хүмүүсийг шууд буруутгаж бас болохгүй. Монгол Улсад хөрөнгө оруулалтыг татаж чадсан  гавьяа бас бий. Өнөөдөр Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Оюутолгой компанийн 66 хувийг эзэмшиж байгаа “Тюркойз Хилл” компанийн зах зээлийн үнэлгээ 6 тэрбум орчим ам долларын үнэлгээтэй байгаа. “Тюркойз Хилл” компанид Оюутолгойгоос өөр хөрөнгө байхгүй. Өөрөөр  хэлбэл, авлигад холбогдсон нь тухайн компанийн эзэмшлийг цуцлах үндэслэл бий болно гэсэн үг.

–Тэгэхээр авлига өгсөн эсэхийг яаж тогтооно гэж?

–Мөнгө угаалт болон Авлигын эсрэг олон улсын холбогдох гэрээ хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсон бай­даг. Тэр хүрээнд Канад, АНУ болон Рио Тинто компанийн эзэмшил нь орш­дог Англи, Австра­лийн талд Монголын Засгийн газар хандаад авлига өгсөн эсэхийг тогтооход эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэл­тийг тавих шаардлагатай байна. “Тюркойз Хилл” компани ч, Рио Тинто компани ч хөрөнгийн биржид хувьцаа гаргасан нээлттэй компаниуд. Тэгэхээрээ тэдний санхүүгийн үзүүлэлтүүд олон нийтэд нээлттэй гэсэн үг. Өөрөөр хэлвэл үнэхээр энэ компаниуд авлига өгсөн бол тэр авлигын зардал нь тэдний санхүүгийн бүртгэлд хаа нэг газар суусан л байгаа. Тэрийг л илрүүлэхийн тулд Канад, Америк, Англи, Австралийн хууль хяналт, санхүүгийн хяналтын байгуул­лагуудад албан ёсоор хандах шаардлагатай гэж бодож байна. Авлига өгсөн юм бол авлигын эх үүсвэрийг тогтоосноор гэмт үйлдлийг илрүүлэх боломжтой болно гэсэн үг. Энэ боломжийг ашиглах талаар Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам ажиллах шаардлагатай байх. Манай Сангийн яам, Татварын Ерөнхий газар, цаашлаад Мон­голын талын 34 хувийг хариуцаж байгаа Эрдэнэс–Оюутолгой ХХК ч бас Оюутолгойн бүртгэлээс ийм зардал гарсан эсэхийг тодруулах талаар санаачлагатай ажиллах ёстой.

–Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд УИХ–ын 40 гишүүнд Оюу­толгой компани авлига өгсөн гэсэн яриа байдаг, хэвлэлүүд ч бичсэн?

–Тэр гэрээг байгуулах үед би УИХ–ын гишүү­нээр ажиллаж байсан. Хэрэв авлига өгсөн бол мэдмээр юм. Лав л надад өгөөгүй. Хэрэв хэн нэг нь авсан бол зургаан тэрбум ам.долларын хөрөнгийг Монгол төрийн мэдэлд авахын тулд гарч ирээд авсан гэдгээ хүлээчих гэж уриалмаар байна. Тэгвэл ёстой эх оронч гэдгээ харуулна гэсэн үг. Ерөнхийлөгч ч гэсэн хэрэв аль нэг улстөрч авлига авснаа хүлээвэл уучлал үзүүлнэ гэдгээ зарлачих хэрэгтэй.

–Оюутолгойн төслийн ашиг орлогыг бага байна, “Зууны луйвар” болсон, ногдол ашгийг 2037 он хүртэл хүртэхгүй нь гээд шүүмжилдэг. Энэ байдлыг хэрхэн засах вэ?

-2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улс 34 хувийнхаа ногдол ашгийг 2023 оноос эхэлж хүртэх ёстой байсан юм билээ. Дубайн гэрээний дагуу тэр хугацаа 2037 оныг хүртэл хойшилсон гэж ойлгож байгаа. Түү­гээр ч барахгүй Монгол Улсын дотоодын эх үүсвэрээс эрчим хүчний хэрэгцээгээ 2017 оноос хангах ёстой байсныг 2012-2016 оны Засгийн Газрын үед хойшлуулсан нь тодорхой болсон. Байдал тийм болсон учир Монголын талын оролцоо, хувийг нэмэг­дүү­лэх үүднээс дөрвөн төрлийн арга хэмжээ авах шаардлагатай ту­хай би урьд нь ч ярьж байсан. Тавантолгойн нүүр­сийг ашиглах Цахил­гаан станц барих, Тавантолгой, Оюутолгой, Гашуун сухайтын төмөр зам болон автозамын бүтээн байгуулалтанд оролцох, гуравдугаарт Зэс хайлуулах үйлдвэр б­арих, Ханбогдод хот бай­гуулах гэсэн чиглэлээр санаачлагатай ажиллахыг цаашид ч шаардах болно. Ер нь бол өвөг дээдэс, үе үеийн эх орончдын баатарлаг тэмцэл, алтан амиар  дархлан хамгаалагдаж үр хойчдоо үлдээсэн эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнол, газар шороогоо хайрлан хамгаалж, ирээдүй үедээ өвлүүлэх эрхэм үүргээ монгол хүн  бүр  ухамсарлан  ойлгож ажиллаж амьдрах ёстой юм.

–Тухайлбал?

–Оюу­толгойн тө­сөл болон Хөрөнгө оруу­лалтын гэрээг ямар үр өгөөжтэй болох, Олон улсын хэмжээнд харьцуулахад аль зэрэг шударга болсон талаар нухацтай судалж үзмээр байгаа юм. Манайхан өөрсдөө судлахаараа улстөржөөд, цээжний пянгаар, зөв­хөн “Эрдэнэт”-тэй харь­­цуу­лаад яриад бай­даг. Гэтэл зэсийн баялагтай, зэсийн уурхай, үйлдвэрлэлээр манайхаас хавьгүй илүү олон орон байгаа. Тэгэхээр энэ ашиг орлогын хуваарилалтын асуудлаар хөрш орнууд, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Герман, Япон, Швейцарын Хөгжлийн агентлагуудад хүсэлт та­виад хөндлөнгийн харь­цуулсан судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулж энэ талаар дуусахгүй байгаа маргааныг эцэслэмээр байгаа юм.

Саяхан Канадад уул уурхай, геологи хайгуу­лын асуудлаар олон ул­сын хуралд оролцсон хүмүүс Монголд хөрөнгө оруулалтын талаар таа­руу хандлагатай бай­гааг анхааруулсан бай­сан. Энэ маргааныг дуусгахгүйгээр, хандлагаа өөрчлөхгүйгээр энэ сөрөг хандлагыг эерэг болгох боломж маруухан. Тэгээд хөндлөнгийн шинжээч­дийн дүгнэлтийг өр­гө­нөөр хэлэлцэн шүүмж­лүүлсний үндсэн дээр бодитой дүгнэлтэд тул­гуур­лан  Монголын  төр ард түмэн нэгдмэл ойлголттой ажиллах шаард­лагатай байгаа  юм.

Зууны мэдээ
Ч.Зотол

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол хүн 2019-05-30 04:00:34
    Загджав зөв ярьсан байна
    183.177.100.4
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-03-22 09:41:44
    мэлээж тогтоогдоно ш дээ 100% болгох л үлджээ Баярцогтыг нарсанд нь явуулая хахуульд авсан мөнгий нь ард түмэн авая
    66.181.191.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayaraa  2018-03-22 04:37:49
    Ene uuruu butehgui gar daa. Sumiyabazariinhaa buhsiig uhaad l guigeed bga nuhur Iim Tom zuil yariad hereggui
    202.179.25.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-21 17:29:08
    Гэрээ хийснээрээ Баярцогт ,Баяр хоёр л маш сайн гэрээ болсон.Их ашигтай байгаа гээд л гүрийгээд байдаг.
    202.21.106.108
    Мэдэгдсэн Хариулах
  • ховд 2018-03-21 14:15:45
    чи хэзээ уурхай мэддэг болчоо вэ таг толгой чинь сөхийн дорго хийж чадахгүй шүү дээ таглаа торох
    202.9.41.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Технологич 2018-03-21 13:22:53
    Энэ Загджав гэдэг тэнэгийг Төрөөс зайлуулаач. Эсвэл хүрзээр уурхайгаа ухах юмуу? Бид хүрзээ өөрсдөө хийж чадах билүү? Орос Хятад хүрз хоцрогдсон шүү МАН гуай
    64.119.23.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Тжр 2018-03-21 12:54:39
    Муу оросын бууны нохой
    27.123.212.135
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-03-21 08:51:44
    Ene umhii haraas ih yum garnaa.Togloomchin tolgoi muutai avilgach.
    66.181.178.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-03-21 08:22:57
    Teneg Zagdjav aa Cham shig malnuudaas bolj uls oron suirdeg um. Chi Rio g gargaad ajilluulaad chadlaa uu? Hoert bid Rio d tuluh arbitryn torguuliig hezee ch dio...
    213.55.176.160
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-21 07:19:44
    34 хувь эсвэл 100 хувьдаа асуудал байгаа юм биш ээ.Эхлээд тоглоомын дүрмээ маш сайн ойлгох ёстой.34 хувиа эртхэн зараад гарц дээр нь татвараа өгөөжтэй болго
    202.70.36.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Ме 2018-03-21 06:09:50
    Энэ загджав гэж үхэр 100 хувь болгоно гэж мөөрөх юм, ашиг хүртэхийн өмнө зардал гардаг гэдгийг мэдэхгүй бна гэж бхгүй, авилгачдаасаа салах нь зөв ч попдохо боль...
    66.181.182.10
    Мэдэгдсэн Хариулах
  • varane 2018-03-21 05:37:44
    Tuhai ni ued OT gereeg demjsen gishuun burt 1000 000 dollar ugnu gej baisan.
    66.181.183.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-03-21 04:16:58
    Авлига авсан Баярцогтыг тэгээд хууль шүүхийн байгууллагад нь өгөөч
    139.5.216.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Увайгүй гэдэг нь! 2018-03-21 03:47:24
    Ингэж тэнэглээд байвал нэг ч олигтой гадаад хөрөнгө оруулагч Монголыг тоож ирэхгүй дээ!!! Гадныхан Монголгүйгээр амьдарч чадна, харин бид ????
    202.179.18.49
    Мэдэгдсэн Хариулах
    • Ме 2018-03-21 06:10:20
      Харин тийм
      66.181.182.10
      Мэдэгдсэн Хариулах
    • s 2018-03-21 06:06:45
      Chi hen bee? bayartsogt uu? Bid iim gadnii luivarchidtai amidarch chadalgui yaahav. Hurenge oruulagch gedeg chin luivarchid bish bdg um.
      202.9.44.69
      Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-03-21 05:54:24
      Хулгай хийх, цөлмөхөөр орж ирж байгаа нэг ч төгрөг бидэнд хэрэггүй. Энэ бол хөрөнгө оруулалт биш ???
      103.26.194.40
      Мэдэгдсэн Хариулах
  • Хагшөо 2018-03-21 03:45:50
    Таг бөөрөнхий хариулт байна
    202.21.106.115
    Мэдэгдсэн Хариулах
  • ШАЛГАХ 2018-03-21 03:29:26
    ОТ ГЭРЭЭГ БАЙГУУЛАХАД АЖИЛЛАСАН БҮХ ЯАМДЫН АЖИЛТНУУДЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ
    103.10.23.218
    Мэдэгдсэн Хариулах
  • durakaaa 2018-03-21 03:10:50
    hahaha, garaad yavaad ugnu. tegvel 34% baitugai guilagchin bolno oo
    76.64.225.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Уурхайчин 2018-03-21 03:08:53
    1. Гэрээг сайжруулах хэрэгтэй болохоос цуцалж болохгүй. Манайхан ийм том далд уурхайг яагаад ч авч явж чадахгүй?! Тавантолгой бол өөр хэрэг
    139.5.216.206
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOV 2018-03-21 03:02:40
    Saidaa amjilt , eh ornoo ard tumnee bodooroi. zov zuiliin toloo uragshaa temuul
    202.55.184.18
    Мэдэгдсэн Хариулах
  • df 2018-03-21 02:54:07
    ene nuher uuree avilgalch hun shuude avgaini buun sumnii hergeer shalgagdaad huuliig hahuuldaad garsan turshlgtai luuvirchin shuudee
    202.9.40.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Zagdaad  2018-03-21 02:17:15
    Чи төрийн хүн юм бол улс төржилгүй чимээгүй сууж бай. Сайд, Ерөнхий сайдаасаа түрүүлж дуугараад л...
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2018-03-21 02:34:06
      хийх ёстой ажилаа олон хийж байна. хэлэх ёстой үгээ хэлж байна.
      66.181.188.228
      Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2018-03-21 02:16:36
    одоо монголдоо 100 хувь авна гээд зүтгэнэ шүү загдаа минь
    139.5.216.127
    Мэдэгдсэн Хариулах
  • akaa 2018-03-21 02:13:21
    энэ нөхөр мэддэг болчихсон юм у хахахахха
    202.21.102.178
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2018-03-21 02:11:33
    Itgehed hetsuu l ym b,a
    208.54.35.136
    Мэдэгдсэн Хариулах
  • БАРАХГҮЙ ЭЭ!!!!! 2018-03-21 02:10:34
    Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох процесс нь хуулийн нарийн асуудал!!! Гэтэл энэ нөхөр цээжнийхээ пангаар ёстой авч хаяж байх шив???
    202.179.18.49
    Мэдэгдсэн Хариулах