Ө.Энхтүвшин: Өвөл, хаврын улиралд морин уралдаан зохион байгуулахыг бүрмөсөн хориглоё

Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж нартай уулзлаа. Морин спорт, уяачдын холбооноос энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны талаар бодит мэдээлэл цуглуулж, уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчсөн, эсэх талаарх дүгнэлтийг гаргах зорилгоор морин уралдааныг зохион байгуулсан, хянаж шалгасан бүх талыг оролцуулсан эл уулзалтыг Шадар сайд Ө.Энхтүвшин санаачлав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшинд “Дүнжингарав” морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэг болгосон билээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин талуудын мэдээллийг сонсоод “Хүүхдийн эрүүл, аюулгүй байдал хамгийн чухал. ММСУХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр, хуваарь гараагүй үед дур мэдэн бүсийн уралдаан явуулахдаа Засгийн газрын тогтоолыг зөрчин уралдаанч хүүхдийн эрхэнд шууд халдаж, алдаа дутагдалтай зохион байгуулсан нь тодорхой болж байна. Үндэсний их баяр наадам хүртэл хурдан морины аливаа уралдааныг хориглох, цаашлаад өвөл, хаврын морин уралдаан явуулдгийг бүрмөсөн хориглох шийдвэр боловсруулж Засгийн газрын хуралдаанд өргөн барих бодолтой байна” хэмээн мэдэгдэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтын төгсгөлд морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил болон хүүхдүүдэд учирсан хохиролд буруутай хүмүүсийг тогтоох, хэнд ямар хариуцлага тооцох талаар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас саналыг нь яаралтай ирүүлэхийг үүрэг болголоо. Тэрбээр цааш нь “Морин уралдаан Монголын үндэсний соёл уламжлалын үнэт өв мөн бөгөөд орчин цагт үнэ цэнийг нь өсгөх, үндэсний бахархалт цэнгэл болгон үе хйочдоо өвлүүлэхийн тулд юуны өмнө уралдаанч хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай” гээд Үндэсний их баяр наадмын комиссын даргын хувьд Шадар сайд Ө.Энхтүвшин Наадам зохион байгуулахад хүүхдийн төлөө байгууллагуудыг заавал оролцуулж байхыг чухалчлан үзэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-03-21 07:58:55
    Энхтүвшин чи одоо ингэж солиорч байхаар өнгөрсөн өвөл шийдэх эрхийг чинь чамд өгөөд чи өөрөө М Энхболдод долигнож хэзээ ч мөрдөгдөхгүй 12настай хүүхэд гэсэн ма...
    103.57.92.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-03-21 04:39:19
    Гол аюул нь хаврын уралдаанаас болж хэдэн мянган хүүхэд сургууль завсардаж орк давхарга бий боллоо. 3-н сард уралдах морийг 12 сарас бэлтгэж хүүхдээр унуулдаг...
    202.179.8.186
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-21 01:18:48
    шийдвэрээ гаргаад зохицуулах эрх нь хурэлсух энхтувшинд байгаа буруутай этгээдуудэд арга хэмжээ авах бол дээрх хоер эрхэм еерсдее л буруутай
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-20 16:42:26
    7сарын 11- нд морь уралдаж болдог 10- нд болохоор болохгуй гэх гээд байнаа даа буруутай этгээдэд арга хэмжээ авах бол энхтувшин чи еерее буруутай шадар сайд мал...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • huk ba tuunii komand 2018-03-20 15:32:03
    enmyy hezee ch shiid gargaj baigaagui myy lalar sanaachlan hural zarlalaa gev uuu hutsaarai hol ochij shaa enhtuvshuun chi myy dulegnuurees bolood huuhed endsen...
    103.229.122.193
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-03-20 15:17:01
    Саяхан зурагтаар сооин уралдааныг хориглох аргагүйхүүхэл унах нь зөв гээд яриад байсан даа. үр дүн нт энэ. Өөрөө өөртөө яаж арга хэмжээ авах вэ
    202.21.106.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Saraa 2018-03-20 14:57:12
    Sain bna zev shiidver gargajee huuhduudee hamgaalya
    27.117.66.251
    Мэдэгдсэн Хариулах
  • өах 2018-03-20 14:38:50
    Энхтүвшин арга хэмжээ авч чадахгүй ээ
    202.9.42.155
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-03-20 13:49:53
    уяачдын холбоо гэдэг а луурчины байгуулагыг татан буулгая.
    103.229.123.67
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-03-20 13:49:51
    zuw , muusayn dontonguudyg ingeji l khoriglokh kheregtey
    66.181.185.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Уяач 2018-03-20 13:31:55
    Манай Холбооны хүндэт Ерөнхийлөгч Миеэ гуай маань Төрийн дээр сандайлж байгаа цагт бид хүссэнээ л хийнэ дээ, яадгийм!!!
    103.26.194.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Бодол 2018-03-20 13:27:48
    Юу ч хариуцах чадваргүй хүн л ийм шийдвэр гаргана.
    64.119.18.73
    Мэдэгдсэн Хариулах