“Би эндээс явахгүй” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр үргэлжлүүлэн тоглоно
"Би эндээс явахгүй" жүжиг ирэх өдрүүдэд үзэгчдийн хүсэлтээр үргэлжлүүлэн тоглогдохоор болжээ. Энэхүү жүжиг нь хүн чанарын дээд, хүлээлтийн сайхныг мэдрүүлсээр үзэгчдийн талархал, халуун алга ташилтын хамт үргэлжилсээр буй нь энэ юм.

“Би эндээс явахгүй” гээд нүдэнд нь оч гялалзах, 40 настай залуугийн өмнөөс хайран цаг хугацаа гэж халаглах сэтгэл төрөх. Бяцхан үрээ тэврэхэд нь одоо л жинхэнэ хайр, амьдралын сайхныг мэдэр гэж өмнөөс нь баярлах тэр мэдрэмж. Хөшиг хаагдахад бодож, ухаарч, уярч, уйлсан үзэгчид амьдралын тухай, хайрын тухай олон бодлыг тээгээд гарсан нь лавтай.

ТОГЛОЛТ:
3-р сарын 21, 22, 23-нд 19:00 цагт
3-р сарын 24, 25-нд 14:00, 18:00 цагт

Найруулагч: УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар
Зураач: УДЭТ-ын ерөнхий зураач, Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг
Зохиолыг шинэтгэсэн: УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан

Дүрүүдэд:
Дорлиг СТА, О.Гэрэлсүх /3-Р САРЫН 25-НД ТАЙЗНАА/
Дорлиг Т.Сэргэлэн /3-Р САРЫН 21-24-НД ТАЙЗНАА/
Дулмаа Н.Баярмаа СТА, Б.Одгэрэл
Сэржмаа Б.Одончимэг СТА, Ц.Аззаяа
Жамц Д.Баттөмөр СТА
Дэжид Ц.Баясгалан СТА
Цэвэг Г.Амгаланбаатар СТА
Должин Ж.Оюундарь МУГЖ
Лхамжав Ж.Пүрэвдорж СТА
Цэндмаа Г.Номуун
Батаа Ж.Ирмүүн
Осор Р.Адъяабаатар
Пүрэв Г.Алтангэрэл

ТАСАЛБАРЫН ҮНЭ СУУДЛЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ХАМААРАН: 10.000₮, 15,000₮, 20,000₮, 25,000₮

ТАСАЛБАРЫГ: УДЭТ-ын касс, www.ticket.mn, үнэгүй хүргэлт: 1900-1800-аар худалдаалж байна.

УТАС: 70118187, 99026929, 99199794, 96117878, 89403070

Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.drama.mn/drama?id=19
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.