Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль хийв
Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийн 16:00 цагт орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.

Тэгвэл уг өдрийг угтан өнөөдөр Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургууль дээр Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион явууллаа. Зарлан мэдээллийн дуут дохиог сургуулийн дотоод хонхыг ашиглан өгчээ.

Дадлага сургуульд Онцгой байдлын хэлтсийн 18 алба хаагч, “Хангай” цогцолбор сургуулийн 38 багш, 258 сурагч хамрагдлаа гэж Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.