Улаанбаатар хотод “Авто тойруулга цогцолбор” байгуулах ажлыг судална
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулздаг ээлжит уулзалтаа өнөөдөр хийлээ. Уулзалтад 10 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, хотын  даргад өргөдөл, хүсэлт гаргав.

Энэ үеэр  “Монголын авто машины спорт холбоо” -ны гүйцэтгэх захирал  Д.Батзориг “Авто тойруулга цогцолбор” барих хүсэлтээ Хотын дарга С.Батболдод танилцууллаа.  Тэрбээр  1988 оноос эхлэн авто спортыг хөгжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж байгаа аж. Ингэж ажилласны үр дүнд  1990 онд анхны   авто машины уралдааныг зохион байгуулж,  1994 онд “Монгол ралли” уралдаан, 1996 онд “Батхүлэг” бартаат замын уралдааныг зохион байгуулж, уг уралдаанууд ч тогтмолжсон байна.   ШУТИС-ийн багш, судлаачидтай хамтран “Авто тойруулга цогцолбор” барих талаар зураг төсөл хийж, чамгүй судалгаа хийсэн.  Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт цогцолбор барих ажлаараа нилээд хөөцөлдсөн ч сум, орон нутгаас сайн дэмжиж өгөөгүйгээс орхигдоход хүрсэн байна. Аргаа бараад хотын даргад хандаж, нийслэл хот өөрийн гэсэн авто тойруулгатай болох төслийг танилцуулж байна гэж Д. Батзориг хэллээ. 

Нийслэлийн хэмжээнд төмөр зам дагуу байршилтай, хотын суурьшилын бүсээс алс  1.8 километр засмал зам бүхий авто тойруулгыг хийх бололцоотой. Үүний зэрэгцээ бартаат замыг ч давхар байгуулахаар тооцжээ.  Энэ тухайгаа тэрбээр хотын даргад танилцууллаа.  Дэлхийн өндөр хөгжилтэй хотууд төдийгүй  хөгжиж байгаа хотуудад ч экстрим спорт болон авто спорт  их хөгжиж байгаа энэ үед “Авто тойруулга цогцолбор” барих ажил, энэ спортыг хөгжүүлэх сонирхолтой  ганц хүн, холбоонд  даатгаад орхиж болохгүй. Улаанбаатар хот ч залуусаа спортлог  болгох, аялал жуулчлалыг давхар хөгжүүлэх зорилгоор энэ цогцолборыг барих    шаардлага бий.  Тиймээс  Нийслэлийн  нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга  Ж. Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, “Авто тойруулга цогцолбор” барих судалгааг нэн яаралтай хийж, ирэх сардаа багтаан   хотын удирдлагын багт танилцуулахыг хотын үүрэг болголоо.

Дэлхийн өндөр хөгжилтэй олон орон  “Авто тойруулга цогцолбор” баригдсан.  Тухайлбал,  БНХАУ-ын Шанхай,  ОХУ-д байгуулсан байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sanaa 2018-03-20 09:14:01
    Дуртай юм бол өөрийнхөө хөрөнгөөр барь, Нийслэлийн хөрөнгийг зарахгүй шүү
  • Бат 2018-03-20 08:49:14
    Өрөндөө баригдаж суухад юун автотойруулага ёстой эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэгч энэ үү