Говийн бүс нутагт усан хангамжийн дутагдал үүсч байна гэв

Жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг НҮБ-ын санаачилгаар Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхийн бүхий л улс орнууд өөрсдийн хэрэгжүүлж байгаа усны талаарх бодлогын хэрэгжилтээ дүгнэх, цаашид баримтлах бодлогодоо шинэчлэл хийх, бодлогын хэрэгжилтээ эрчимжүүлэх асуудлыг олон талаас нь хэлэлцдэг өдөр юм гэж “Монгол Улсын усны нөөц, ашиглалт, хамгаалалт, усны бодлогын хэрэгжилт” хэлэлцүүлгийг нээж Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр хэллээ.

Монгол Улсын хөгжлийн бодлогод усны бодлогын асуудал томоохон байр суурь эзэлсээр ирсэн. УИХ-аас баталсан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Ус үндэсний хөтөлбөрт усны эх үүсвэрийг хамгаалах, хүн амын болон бэлчээрийн усан хамгамж, үйлдвэрлэлийн хэрэгцээний усан хамгамж, хот суурин газрын усан хангамжийг сайжруулах цогц асуудал зэрэг бодлогын олон зорилт тусгагдан хэрэгжиж буйг тэрээр тэмдэглэлээ.

Монгол Улс нэг хүнд ногдох усны хэрэглээ, хүрэлцээтэй байдал, ундны усны эрүүл ахуйн үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын жагсаалтад дундаж байрыг эзэлж байна.

Өндөр хөгжилтэй улс орнуудад нэг хүн хоногт 200-250 литр ус хэрэглэж байгаа бол манай улсын орон сууцны иргэд хоногт 140-160, гэр хорооллын иргэд 7-10 литр ус хэрэглэж байна гэсэн судалгаа бий.

Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын улмаас говийн бүс нутагт усан хангамжийн дутагдал үүсч байна. Иймээс энэ хэлэлцүүлгээр усны бодлогоо эргэн дүгнэж үзэх, цаашид баримтлах бодлогодоо ямар тодотгол, өөрчлөлт хийх шаардлагатай вэ, ямар асуудалд онцгой анхаарах ёстой вэ гэдгийг хэлэлцэж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-03-21 02:14:47
    Энэ балагтай Оюу толгой Монгол оронд тэр тусмаа Говь д минь их гай авчирч байна даа. Огт хөндөхгүй нууцаараа байсан бол амар байхгүй юу.
  • Бат 2018-03-20 05:25:12
    Ус энэ сэдэв удахгүй хотод маань ч нүүрлэнэ шинэ орон сууцанд саарал усны шугамтай болгож бохироо хөөхсөн гм
  • иргэн 2018-03-20 05:21:34
    Говийн аймгууд ялангуяа уурхай ихтэй Өмнөговь, Дорноговь аймагт худгаад нь ширгээд, мал амьтан ундны усгүй болж байгаа