Нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн зургийг авч зөрчлийг илрүүлж байна

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв,  Замын цагдаагийн албаны Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүл, “Сити баз консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан, шалгагч нар хамтран хяналт, шалгалт явуулж байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх, Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийг цагийн хуваарийн  дагуу үйлчилгээнд ажиллуулах, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай, хурдан шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа юм.

Тус шалгалтыг ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Энхтайваны өргөн чөлөөний 5 шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны  зогсоолуудад явуулна. Шалгалтын хүрээнд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгсэл жолооч нарын зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын Цагдаагийн Хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах юм.

Иймд иргэд та бүхэн автозамын нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байх, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-03-20 13:33:54
    Ene chin sayahan torgoh n huuli bus gsn dugnelt gargaad bgaagui biluu?
    211.28.171.151
    Мэдэгдсэн Хариулах
  • naruto 2018-03-20 10:52:51
    зөвхөн энхтайваны өргөн чөлөө бишээ. 3,4-р хороолол, амарсанаагийн гудамж, өргөө, дүүхээ төв,гандан, саппораг бас шалгах хэрэгтэй. тэнд маш их зөрчил гардаг
    43.228.129.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Вв 2018-03-20 08:37:54
    Энэ чинь тэгээд хуульд нийцэх үйлдэл мөнүү?
    64.119.17.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2018-03-20 05:46:49
    Japand 1-r egneegeer zorchiloo geed torgood baidaggui shuudee. Baruun gar tiisheegee ergeh bol 1-r egneend orohgui yaj ergedeg bainaa.
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Zz 2018-03-20 05:12:14
    Zurgan deer aimar zewuun garsan bn
    123.140.10.234
    Мэдэгдсэн Хариулах
  • duursen ymnuud 2018-03-20 04:39:47
    zamiin tsagdaa n ajlaa hiihgui jiriin neg company ajiltnuudaar zurag awhuulj irgediig torgoh huuliin undeslel bn u. Arai l dampuursan irgedee shulsan ym bodj bn...
    150.129.142.245
    Мэдэгдсэн Хариулах
  • чBALI 2018-03-20 04:31:17
    ENE BALAINUUD ZAMAA ORGOTGOOD ENE ZURAG HORGOO AVMAAR YUM
    66.181.187.224
    Мэдэгдсэн Хариулах