Ирэх сард Монгол Улсын аялал жуулчлалын маршрут батлагдана

Ерөнхий  сайд У.Хүрэлсүхийн баруун аймагт ажиллах ажлын багт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат багтсан. Ажлын бүрэлдэхүүнд багтсан сайд нар Ховд аймгийн салбар хариуцсан удирдлагуудтайгаа уулзаж, өчигдөр үдээс хойш Ерөнхий сайдтай хамт иргэдтэй уулзалт хийв. Уг уулзалтын үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат салбарынхаа талаар Ховдчуудад мэдээлэл өгсөн юм.


Тэрбээр “Баруун аймгуудад хамгийн их маргаан дагуулдаг агнуурын тусгай зөвшөөрлийн асуудлыг дуудлага худалдаагаар, ил тод, нээлттэй зохион байгуулах ажлыг эхлүүлэхээр болсон. Аялал жуулчлалын чиглэлээр тоонд биш чанарт анхаарч, чадамжтай жуулчдыг татах ёстой гэдэг байр суурийг баримталж байгаа. Ирэх сар гэхэд Монгол Улс аялалынхаа маршрутыг баталж, НҮБ-ын аялал жуулчлалын маршрутад багтааснаар энэхүү зорилгоо биелүүлэхэд дөхөм болно. Харин жуулчдаа хүлээж авах бэлтгэлээ Монгол Улс маш сайн хангаж, орон нутгийн иргэдийн амжиргаанд нөлөөлөхүйц өөрчлөлтийг энэ салбараар дамжуулж олох ёстой. Цаашлаад Монгол Улс аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгохоор зорьж байна. Уул уурхайн компаниудад хуулиа дээдэлж ажиллах ёстой гэдэг шаардлагыг хүргүүлсэн. Хууль дээдлээгүй компаниудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг холбогдох байгууллагатай нь хамтарч хийнэ. Хуулиа биелүүлж байгаа компаниудад дэмжлэг үзүүлнэ. УИХ-ын чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэхэд бэлэн болсон. Уг хуулийн дагуу ус их бохирдуулдаг аж ахуйн нэгжүүдэд өндөр татвар ногдуулж, саарал усыг ашигладаг компаниудыг дэмжиж ажиллах нөхцөл бүрдэнэ. Энэ жил Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Ховдчууд бол усыг маш сайн ашигладаг ард түмэн. Байгаль хамгаалах үйлсэд хамтран зүтгэцгээе” хэмээлээ.

Өнөөдөр Ерөнхий сайдыг дагалдан яваа сайд нарын баг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт баригдахаар болоод байгаа усан цахилгаан станцийн шавь тавьсан газарт очих юм. Үүний дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тойрогтоо ажиллана.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат  2018-03-20 04:21:12
    Аялал жуулчлалын маршрут батлана гэнэ. Аялал жуулчлал хөгжсөн орнуудад ингэдэг юм гэж л тэнэгтэв. Ерөнхий сайд аа. Тооноос чанарт шилждэг юм шүү. Сайд аа соль. ...
    202.179.24.225
    Мэдэгдсэн Хариулах