У.Хүрэлсүх: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзахдаа “Засгийн газрын бодлогын  цөм нь монгол хүн. Монгол хүн эх орондоо амар амгалан, гэдэс цатгалан, айх аюулгүй амьдрах ёстой. Үүний төлөө З асгийн газар ажиллана.  МАН, АН –ын Засгийн газар гэж байхгүй. Улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтрах ёстой.  Иргэд ч төр, засгаа аль болох дэмжиж, зөвд зөөлөн, бурууд хатуу байя” гэж хэллээ. Олон жил яригдаж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулна гэв. Тэрээр Засгийн газаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын талаар товч танилцууллаа.

Нутгийн иргэд төр, засгийн удирдлагууд эвийг хичээж ажиллах,  гадаад орон руу залуусаа явуулахгүй байх, малын хөлийн татвар бий болгож малын чанар, бэлчээрийн доройтлоос сэргийлэх, орон нутагт цементын үйлдвэр байгуулах зэрэг хүсэлтээ Ерөнхий сайдад илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-03-20 13:35:21
    Baahan TEZU hiitsen bgaa. Yadaj negiig n barichij boldguimuu. Shineer hudlaa tsaas uildverleh yamat ch hrg bhgui
  • Зочин 2018-03-20 07:06:02
    Даваасүрэн чинь хувийн ашиг сонирхолын үүднээс энэ ажлыг явуулахгүй байгаа шүү дээ. 2020 он гэхэд юу ч хийгээгүй байна даа.
  • Зочин  2018-03-20 04:34:25
    Юугаа ч хийдэггүй суудлын бөглөөсүүдээс хавь илүү байна. Газар дээр нь очоод тулгамдаж буй асуудлуудтай танилцах их зөв.
  • Роза 2018-03-20 03:47:22
    Бусдын хийж чадаагүйг хийнэ гэдэг бол том зориг зөв шийдэл байна. Олон сайхан бүтээн байгуулалт бий болгож амжилттай ажиллахыг хүсэе
  • ard 2018-03-20 03:41:00
    Mongoldoo saihan amidrah olon bolomj bn shuu zaluus uursduu hudulmurluh heregtei