Шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан баримтыг ил болгож, шалгуулна гэв

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцох үедээ зарим шүүгчийг хууль бусаар хөрөнгөжсөн, авлигад "идэгдсэн" хэмээн ярьсан. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүлээд байсан. Уг шаардлагад Х.Нямбаатар гишүүнийг ярьсан зүйлээ нотолж, хуулийн байгууллагад шалгуулах, хэрэв мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол шүүгчийн нэр хүндэд халдсан үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардсан юм.

Тэгвэл ШЕЗ-өөс хүргүүлсэн шаардлагад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр хариу илгээжээ. 
 

Тэрбээр "Монгол Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаархи хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой.

Миний бие 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр "С1" телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна.

Шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, авлигатай тэмцэх газар, прокурорт өгч шалгуулах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна" гэжээ.



Б.Итгэл

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЦАЛИН 2018-04-04 09:15:29
    шүүгчийн цалинг нэмсэнээрээ Элбэгээ, Дүндээ 2 дорж аль чшатанд шүүхдээд албан дээрээ даам сууна даа.Шүүгчийн дээд талынх нь 6 сая гарангийн цалинтай юм чинь
  • ЗОЧИН 2018-03-25 06:41:19
    ШҮҮГЧДИЙН ЦАЛИНГ 3,5-4,0 САЯ БОЛГОСОН НЬ БУРУУ. .....ТӨРИЙН АЛБАН ХААГЧ МӨН ЮМ БОЛ БУСАДТАЙГАА АДИЛ ЦАЛИНЖИХ ЁСТОЙ. .....ЭРЛЭГДОРЖ ШҮҮГЧДИЙН ЦАЛИНГ НЭМСЭН НЬ ХА...
  • ЗОЧИН 2018-03-22 12:55:52
    Согтуугаар бие давхар эмэгтэйг дайрч чирж алсан нөхөр ШЕЗ-ийн даргын ажлын хийж,шүүгч болгоход авилга аваад байгаад байдаг ийм байж болох уу
  • шарав 2018-03-22 04:20:20
    дарга нараа одоо эхлүүлээд байгаа баривчилгаагаа үр дүнтэй дуусгавал Си Жинпин даргын ниитээр үнэлэгдэх үлгэр хөршид тод байгаа шүү
  • харамсаж байна 2018-03-21 10:47:25
    эрүүгийн хуулинд хөөн хэлэлцэх хугацааг оруулж бтлуулснаар намынхаа ах нарыг эрдэнэтийн 51%ийг барьцаалж мөнгө идсэн хэргийг хариуцлагас мулталж буян болсон
  • Батаа 2018-03-21 06:18:59
    Цэвэрлэгээг хамгийн зөв цэгээс нь эхэлж байна ШЕЗ ийг татан буулга Хамгийн бузартсан цэг хамгийн бузартсан хүмүүс бол тэд Мөн ч олон шударга гэмгүй хүн хилс ял...
  • Дорж 2018-03-21 05:08:58
    ШЕЗ-ийг яаралтай татан буулгах хэрэгтэй
  • Үнэн 2018-03-21 01:38:36
    ШЕЗ Лүндэндоржийг халах эсвэл ШЕЗ-ийг татан буулгах хэрэгтэй. Тэгээд шүүгчдийг шинэ залуу гадаадад боловсорсон боловсон хүчнээр солих ёстой.
  • Бат 2018-03-21 01:11:54
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Зочин 2018-03-20 15:43:53
    Үхсэн нохойн оцгор
  • Zochin 2018-03-20 10:41:34
    Ene buruu hooloigooroo gudarsan huuli hyanaltiin yumnuud gahaj, udahgui unend guitsegdeh tsag irne ee
  • gh 2018-03-20 10:19:53
    Ene shalichiganasan yumnuud ih hural geech gazar ih boljee harhad huuhed bhdaa ih zoduulj daramtand bsan golog doo dugarch bgaa ni job job geed
  • u 2018-03-20 09:32:28
    Niambatriig ard tvmeen demj.belen bolson xergiig tasldag shvvgchiin shalin nemdeg.bvgdiig bvrdvvldeg shagdaa xeveeree
  • zochin 2018-03-20 09:27:01
    erhem gishuuniig demjij bna .shudraga ys mash heregtei bna
  • зочин  2018-03-20 08:10:43
    үнэхээр баялагаа үнэн мөнөөр олж авсан эсэхийг нь тогтоохгүй бол нэг үхрийн эвэр дэлсэхээр гэгч болно бусад үнэнч хүмүүс хохирно
  • зочин 2018-03-20 07:33:04
    Маш зөв.Энэ авилагчдаас болж улс орны ирүүдүй,чиний хойч үеийнхний ирээдүй тодорхойгүй болж,эргэн тойрны улсдаа адлагдаж дээрэлхүүлу байгааг харж байгаа бизэ...
  • сараа 2018-03-20 07:17:50
    зөв байна эрхэм гишүүн зоригтойхон бай ард түмэн таны талд шүүх хяналтыхан ийм л байгаа нь үнэн гэж бодож байна илчлээд өгөөрэй
  • хуульч 2018-03-20 07:17:41
    БИ МОНГОЛ УЛСЫН хууль гэдэг сэтэхүйтэй шүүгч нараасаа ШЕЗ ХЭДИЙД САЛАХ ЮМ БЭ???1990-2002 ОНД ШҮҮГЧ БОЛСОН ШҮҮГЧ НАР ХУУЛЬЧ БИШ ШҮҮ? ШАЛГАЛТ ӨГҮҮЛ ???
  • Зочин 2018-03-20 06:54:06
    Монголд минь бузар буртаг бүхний дээр гарчихаад байна. ШЕЗ өөрөө авилаглын торны нэг хэсэг. Шүүх, АТГ, Прокурорыг бүрэн цэвэрлэж байж шударга үнэн бий болно.
  • irgen 2018-03-20 06:16:26
    Mundag bn. shudarga es zaaval togtonoo. tegvel ard irged bid aix zuilgui ex orondoo taivan amidarna. tur shuuh ni bidniig zuv hamgaalah heregtei
  • зочин 2018-03-20 06:14:26
    шүүх,шүүгчийг ийм байдалд хүргэсэн ШЕЗ-ийг, Тахарын алба шиг татан буулгах хэрэгтэй
  • ard 2018-03-20 05:30:43
    Х.Нямбаатарыг дэмжиж бна.Авилга авсан шүүгчдийг заавалшалгуул.Шүүгчийн ёс зүйгээ уландаа гишгэсэн бол шүүхээс зайлах ёстой.Дунднь шударга шүүгчид хохирч бна
  • Бат 2018-03-20 05:27:46
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Зочин 2018-03-20 05:00:36
    МАНАЙ ШҮҮГЧ НАРЫГ ЧИ БАРАХ УУ ТЭД ЧИНЬ ТОМЧУУДЫН ХЭРГИЙГ ДАРЖ МӨНГӨ АВДАГ ТЭД НАР НЬ ЭРГЭЭД ЭД НАР АА ХАМГААЛНА ДАА.....................ҮНЭН ИЙМ Л БАЙНА...........
    • хуульч 2018-03-20 06:03:03
      ТЭД ТАСАРХАЙ НӨХДҮҮД ЮМ УУ??? ТЭД ТЭГЭЭД монгол улсын хууль юм уу??? ТИЙМ БОЛ МОНГОЛД ТӨР ХЭРЭГ БАЙНА УУ ???АХ ДҮҮ , САДАН ТӨРЛӨӨРӨӨ БҮГД ШҮҮГ Ч БОЛЬЁ???
  • өдөж байж булайгаа илчлүүлв??? 2018-03-20 04:27:33
    МУ Шүүхийн шударга байдлараа дэлхийн 110 орноос 101 -т орж байгаа ??? том авилгчид нь УИХ бүү хэл 7-н буудлын Должинд илт байхад..... хамгаа илчлэв гээчээр
  • Зочин 2018-03-20 04:19:44
    шүүгчийн хавтгайруулах шаардлаггүй Лүндэндорж ШЕЗ-ийн дарга болоод л шүүгч болох хүнээс хахуул авч шүүгч болгосноос энэ хахуулийн тухай өндрөө авсан ажил болсон...
  • Tatvar tologch 2018-03-20 04:10:08
    shuuhiin eronhii zovlol oron too tsaling tatvar tologch nart il bolgo , shuuhihnii tov aimagt barisan amralt zugaa tsengeliin gazriin ajilchid oron too il bolgo...
  • эмч 2018-03-20 03:57:13
    эмч багш нар үнэн бага цалинтай юм аа .....энэ шүүгч нарыг шалгаад шийтэг
  • Иргэн 2018-03-20 03:44:48
    Х.Нямбаатарыг дэмжиж бна.Авилга авсан шүүгчдийг заавалшалгуул.Шүүгчийн ёс зүйгээ уландаа гишгэсэн бол шүүхээс зайлах ёстой.Дунднь шударга шүүгчид хохирч бна
  • зочин 2018-03-20 03:32:35
    ШЕЗ яасан их айж байхын шүүгчид нотой нь үнэн шүү дээ
  • zochin 2018-03-20 03:31:42
    shalguulj hagallah heregtei
  • Иргэн 2018-03-20 03:30:42
    УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг дэмжиж байна.Шударга сайн залуу байна.
  • Балжаа 2018-03-20 03:28:55
    Зөв. Маш сайн байна.
  • танд баярлалаа 2018-03-20 03:27:57
    Шударга улс төрч бүрд баярлана. МОНГОЛ авлигад идэгдэж дэлхий нийтийн шившиг болж байна. Баярцогтын ОЮУ толгойгоос дансанд нь 10,1 сая доллар орсон нь ил боллоо...
  • зочин 2018-03-20 03:26:56
    Нийгэмд шудрага үнэн зөвийг тогтоох, албөан тушаалтнуудын муу муухай үйлдлийг зогсоохын төлөө таны хийж байгаа ажлыг дэмжиж байна. УИХ-ын гишүүн бүр л ингэж