Х.Жулдыз  “Казахын гоо бүсгүй-2018”-д шалгарчээ

Казахстан Улсын Алматы хотноо болсон "Казахын гоо бүсгүй-2018" олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Х.Жулдыз "Шилдэг даашинз"-ын төрлөөр тэргүүн байрын шагнал хүртжээ. Х.Жулдыз тэмцээнд Казахстаны дизайнер Наиль Байкучуковын гоёлын даашинзийг өмсөн оролцсон байна.

Шүүгчид хувцаснаас гадна бүсгүйчүүдийн өөрийн үндэстнийхээ түүх, зан заншил, уламжлал, хэл соёлыг эзэмшсэн байдлыг мөн шалгасан аж.

Х.Жулдыз нь охидын "Anemone" хамтлагийн гишүүн байсан бөгөөд "Хавар" олон ангит кинонд тоглосноор нь монголчууд анддаггүй билээ.



Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.