Г.Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаанд П.Бүрэнтөгс түрүүллээ
Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсаны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан өчигдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод боллоо. Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, заан Б.Батмөнх, Н.Жаргалбаяр, Б.Соронзонболд тэргүүтэй 128 бөх хүч үзснээс Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, харцага О.Хангай үзүүрлэв.



Харин их шөвөгт гарьд Б.Гончигдамба, начин Б.Батжаргал нар шалгарлаа. Түрүүлсэн бөх тав, үзүүр гурав, их шөвөгт үлдсэн бөхийг нэг сая төгрөгөөр шагнасан байна.  





Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.