Монголчуудын дунд архинд донтох өвчлөл 40 дахин нэмэгджээ
Монгол Улсын хүн амын дунд архидалт, архинд донтох эмгэг газар авч байгаа нь эдүгээ хүн амын эрүүл мэндийг доройтуулаад зогсохгүй бидний хойч үеийн зан үйлийг эвдэж, хүмүүсийн оюун санаа, нийгэм эдийн засагт асар их гарз хохирол учруулж байна. Саяхны нэгэн судалгаагаар Монголчуудын дунд архинд донтох өвчин 40 дахин нэмэгджээ. 
Архидалт нь хүчирхийлэл, гэр бүл салалт, ажилгүйдэл зэрэг сөрөг үр дагаврын шалтгаан болж биеийг хордуулж, сэтгэцэд мансууруулах нөлөө үзүүлж, донтолт үүсгэснээр хүний сэтгэлзүй, нийгэмд ихээхэн хор хөнөөл учруулж, эцсийн дүндээ эрүүл мэнд, амь насаар хэмжигдэхүйц хор хөнөөл үзүүлдэг.
 
Архидалттай холбоотой хууль, хөтөлбөр, төслөөр олон ажил хэрэгжүүлж байгаа ч цөөн хүн амтай манай орны хүмүүсийн өвчлөл, нас баралт, гэмт хэргийн гаралтад “архи” нь багагүй үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Дэлхийн улс орнуудад нэг хүнд ноогдох архины хэмжээ жилд 5 литр орчим байхад манай улсад 10 литрээс илүү байгаа нь өндөр үзүүлэлт юм. Монгол хүний цусан дахь архи задлах ферментийн түвшинг тогтоох судалгаагаар ферментийн агууламж европ хүнийхээс 3.5 дахин бага байгаа нь тогтоогджээ. Иймд согтууруулах ундааны нэг удаагийн хэрэглээний үндэсний стандарт хэмжээг тогтоох, хэрэглээг бууруулах шаардлага зүй ёсоор гарч байгаа юм.

Согтууруулах ундаанаас үүдсэн өвчлөл, нас баралтаас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх нь дан ганц эрүүл мэндийн салбарын ажил бус, бүх салбарын оролцоо шаардсан нийгмийн асуудал юм. Бидний хойч үе болсон залуучуудын дундах архины хэрэглээ буурахгүй байгаа нь “анхааралгүй орхиж болохгүй” асуудал юм. ЕБС-ийн 12-17 насны 7000 хүүхдийн дунд архины хэрэглээний талаар судалгаа явуулахад 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх буюу олны хэлж сурснаар тасартлаа ууж үзсэн гэж хариулжээ. Мөн ихэнх нь 11 орчим насандаа архийг анх хэрэглэж үзсэн гэсэн хариултыг өгсөн аж.

Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, мөн жирэмсэн эх согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг байна. Ялангуяа үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрдөг. Уусан архины 60-70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрөх үндэс болдог аж. Энэ нь үр удамд үзүүлж буй архины хамгийн том сүйрэл юм.

Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Архины ааг омгоо хань ижил, үр хүүхэд, гэр бүлийнхэн, найз нөхөд, бусдад гаргадаг хүмүүс олон. Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо жилээс жилд өсөж байна.

Сүүлийн таван жилд 14453 хүн архины эмчилгээнд хамрагдсаны 3157 хүн нь албадан, 11296 хүн нь сайн дурын эмчилгээнд хамрагдсан байна. Гэвч хүн амын дунд согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглээ, түүнээс үүдэлтэй өвчлөл, осол гэмтэл, нас баралт буурахгүй байна. Шалтаг гарган архидах, бие биенээ шахах, идээний дээд гэж хэтрүүлэн хэрэглэснээр жилд дунджаар 100-аад мянган хүн эрүүлжүүлэгдэн, архины хордлогын улмаас 537 хүн нас барж байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Дайны үед биш энх цагт архинаас болж хэдэн зуугаараа нас барж байгаад төр засгаас анхаарал хандуулж, чимээгүй дайны эсрэг бодлого хэрэгжүүлэх болжээ. 

Монголчууд яагаад архинд донтоод байгааг нийгмийн шалтгаан, амьдралын хэмнэл, улсын хөгжилтэй холбохоос гадна физиологийн онцлогтой холбон тайлбарлаж болох юм. Монголойдууд төрлийн шар арьстнуудад архийг бүрэн задлаж боловсруулах фермэнт цагаан арьстантай харьцуулахад бараг байдаггүй. Тиймээс хурдан согтож, илүү гүн хорддог аж. Оросын умардын шар арьстан, жижиг үндэстнүүд, чукча, коряки, ненец, Америкийн индианчууд бидний адилаар архинд хавтгайгаар орж, гүн гүнзгийн хордож иржээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн монгол хүний цусан дахь спирт задлах ферментийн түвшинг тогтоох судалгаагаар монгол хүний цусан дахь архи задалдаг ферментийн агууламж 3.5 дахин бага байжээ. Тиймээс согтууруулах ундааны нэг удаагийн хэрэглээний үндэсний стандарт хэмжээг тогтоох нь чухал байна. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-07-14 16:26:42
    архны хэрэглээ нэмэгдсэн гээд гайхаад байхаар албадан эмчилгээг дуурэг болгонд хийдэг эмнэлэгтэй болох архины уйлдвэруудээс эмнэлгууд тодорхой хэмжээний зардал ...
  • Иргэн  2018-03-23 06:04:51
    Ажилгүйдэл ядуурал үнэ цэнэгүй эр хүн энэ бүгд архи руу түлхэж бна.Чөлөөт цаг их хийх юмгүй улс ийм болдогийг харуулж бна.Монголд эр хүнээ анхаарах цаг болжэ. ...
  • 99114097 2018-03-20 13:14:57
    arhini emchilgee vne tolborgvi hiine gol ni ooroo arhinaas garhaa zowshoorson bh
  • Нимой 2018-03-20 10:54:30
    эмэгтэйчүүд их архидадаг болжээ.Мөхөж байна даа.Наргиж цэнгэх дуртай болж байгаа нь, хүмүүс найрлаж байхад зүгээр байхад хэцүү байдаг нь архины хамаарал шүү
  • зочин 2018-03-20 07:46:55
    Ямарч ирээдүйгүй орны иргэд олдсон борломжоо ашиглаж байг л даа.Хятадын гарт орвол ингүүлэхгүй шүү дээ
    202.9.41.45
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-20 06:45:49
    чингэсийн монгол гэнэ тэгсэн хир нь чингэс архи эзэн хаанаа ингэж хундэтгэдэг улс манайхаас еер хаана ч байхгуй тэгэхээр архичин болоод дуусах нь зев
  • Vnen 2018-03-20 04:35:38
    Ene yalanguya turiin alban haagchid mash ih uuj bn.emnelegiin ajiltanuud , tsereg , tsagdaa , bagsh , oyutnuud huduunii malchid ch yasan ch ih uudag yum.arai
  • Иргэн 2018-03-20 04:24:19
    Үнэн үнэн бүх баяраар олон хоног амрана архидана хөгөө чирнэ үхнэ энэ архичдын уух л дон шалтаг өөр юу ч биш!
  • irgen 2018-03-20 03:14:15
    tur zasag mini ene arhinii asudal der neg zuv bodlogo yavulj ard irgede avarna uu. Arhi uudag humus dontoh setgeziin uvchtei bolson bdg tul hajuu humus ikh hezu...
  • Бат 2018-03-20 02:51:27
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • ama 2018-03-20 02:05:46
    Yg unen,Mongol d amidrah,ger bulteigee taivan b.h nohtsol ugui,toroos anhaarahgui bol Mongol sonoj b.gaa ni unen,nuuts bish