С.Баярцогтын нууц дансны 1 сая ам.доллар зөвхөн үлдэгдэл нь байв уу

Швейцарийн Дээд шүүхээс тус улсын банкин дахь 1.85 сая ам.долларын үлдэгдэл бүхий дансыг царцаасан бөгөөд уг дансыг Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтод 10 сая ам.долларыг шилжүүлэхэд ашигласан гэж Швейцарийн  Ерөнхий прокурорын апбанаас (ОАG) мэдэгджээ. Энэ талаар “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.

С.Баярцогтыг Сангийн сайдад томилогдсон 2008 оны есдүгээр сард 8.2 сая евро буюу 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг түүний нэр дээрх дансанд шилжүүлсэн байна.

Иймд прокуророос “Гадаад улсын Засгийн газрын гишүүн сайдын албан тушаалд томилогдмогцоо ийм их хэмжээний мөнгө хүлээн авсан нь үнэхээр сэжигтэй байна” гэжээ.

Британи-Австралийн “Рио Тинто”компани Монголын Засгийн газартай “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж “Ройтерс” мэдээлэлдээ дурдаад уг гэрээг саадгүй байгуулахад дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр .Сангийн сайд асан С.Баярцогтыг авлигын хэргээр шалгах ажлын хүрээнд энэ арга хэмжээг авсан гэжээ.

“Рио Тинто” компани одоогийн байдлаар олон улсын банкуудаас 5.3 тэрбум ам.долларын зээл босгож,Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийж байгааг дурдсаны зэрэгцээ уг үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн санхүүгийн зөрчлийн талаар дурдаагүй байна. Мөн хэргийг нотлох хүртэл хувь хүн, компанийг албан ёсоор буруутайд тооцохгүй, хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа гэдгийг Швейцарийн прокурорын төлөөлөгч мэдэгдсэн гэжээ.

“Швейцарийн ерөнхий прокурорын газар гадаадын албан тушаалтныг худалдан авсан, мөнгө угаасан хэрэгтсэжиглэж, эрүүгийн хэрэг үүгэсэн болохыг баталж байна” хэмээн Швейцарийн ерөнхий прокурорын газраас “Ройтерс”-т ирүүлсэн хариу захидалдаа өгүүлжээ.

Тус агентлаг Сангийн сайд асан С.Баярцогтоос энэ асуудлаар хариулт авахаар утсаар залгаж, захидал илгээсэн боловч хариу авч чадаагүй байна. Знэ хэргийг Швөйцарийн ерөнхий прокурорын газар 2016 оноос мөрдөн шалгаж байгааг шүүхийн баримт баталж байна.

Түүнээс хойш 1.85 орчим сая ам.долларын үлдэгдэлтэй царцаасан дансыг эзэмшигчийн зүгээс сэргээхээр хэд хэдэн удаа оролдсон боловч түүний хүсэлтийг хангаагүй байна. Данс эзэмшигчийн баталснаар Швейцарь улс түүнд хэрэг үүсгэх хууль зүйн үндэслэлгүй, хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн өөрийгөө эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх дипломат дархан эрхтэй гэж баталж байсан тухай шүүхийн баримтууд гэрчилжээ.

Холбооны шүүхийн гурван ч шүүгч “эдгээр нотолгоо нь гарал үүсэл нь эргэлзээтэй их хэмжээний мөнгийг дансаараа хүлээн авсан нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй болохыг тодорхой харуулж байна" хэмээн бичжээ.

Харин Монгол Улсын АТГ-ын төлөөлөгч “Ройтерс” агентлагт мэдээлэхдээ С.Баярцогттой холбоотой хэд хэдэн хэргийг шалгаж байгаа гэсэн байна. Гэхдээ яг ямар хэргүүдийг шалгаж байгаа болохыг дэлгэрэнгүй мэдээлээгүй гэжээ. Царцаасан дансны эзэмшигчийг төлөөлж буй Швейцарийн  өмгөөлөгч ч цахим шуудангаар хариу өгөөгүй талаар “Ройтерс” мэдээлэлдээ онцолжээ.

“Ройтерс” агентлагийн дээрх нийтлэлээс үүдээд өнгөрсөн үйл явдлыг эргэн сануулъя. 2013 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас гаргасан тайланд С.Баярцогт Швейцарийн банкинд данстай гэх дэлгэрэнгүй мэдээлэл Монголд цацагдсаны дараа тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээн УИХ-ын дэд даргын суудлаасаа өөрийн саналаар огцорсон юм.

Харин 2014 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдахад Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдох үеэрээ С.Баярцогт УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа “2013 онд АТГ эрүүгийн хэрэг үүсгэж, надаас гэрчээр удаа дараа асуулт асуусан. Би банктай холбоотой бүх материалыг явуулсан. 2014 оны гуравдугаар сард энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би дансаа нуусан, хаасан зүйл байхгүй" гэж мэдэгдэж байв.

Мөн тэр үед С.Баярцогт найз нартайгаа хамтран бизнес хийх зорилгоор дээрх дансыг нээж байсан, 1 сая ам.доллар хийгээд орхисон, үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэхээ мартсан байсан гэж тайлбарлаж байв. Харин “Ройтерс" агентлагийн мэдээлснээс үзвэл уг дансанд ердөө нэг сая ам.доллар бус 8.2 сая евро буюу 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гарал үүсэл тодорхойгүй мөнгө шилжин орсон бололтой. Түүнчлэн 1.8 сая ам.долларын үлдэгдэлтэй хаагдсан дансаа сэргээлгэхээр хөөцөлдсөн гэсэн нь анхаарал татаж байгаа юм.

Өглөөний сонин
А.Алиман

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bold 2018-03-20 13:13:59
    Яадаг муу эргүү вэ. Чамайг дэмжиж байсан би одоо хаашаа харж үхэх вэ. Газрын гаваар ороод алга болоод өгөөч. Гуйж байна.
  • !!!! 2018-03-20 09:32:22
    Энэ нь үнэхээр нотлогдвол бузрын муухай амьтан байна шүү, энэ Баярцогт!!!
  • иргэн  2018-03-20 09:27:40
    Гадныхан манай хуулийнхны өмнөөс ажлыг нь хийж, гадаадаас манай авилгачдыг илчилж, манай хилээр гарсан Үлэг гүрвэлийн ясыг мөн гадаадаас олж өгдөг, манайхан зүг...
  • зочин 2018-03-20 09:16:39
    Баярцогтоо, худал юм хэзээ нэгэн цагт заавал илэрдэг гэж энэдээ. Юманд бас хэмжээ байх хэрэгтэй. Хязгааргүй шунал чинь юунд хүргэв дээ
  • bold 2018-03-20 08:46:01
    Hariinhan l ilrvvlj. Ternees Manai malnuud tag chig... Bvgd halaasand ni name jim. Rio-Tinto-n gereeg tsutslah tom bolomj ashiglah l vldlee.
  • s 2018-03-20 08:44:28
    Deed hemjee ug!
  • irgen 2018-03-20 08:24:29
    odoo hani hamsaatang ni ilrvvlj bas hurungu zooriig ni huraah heregtei, 20.000 huwisgagchtai too boddog mundag hvnii nvgel ni nvdeer ni garna daa
  • иргэн 2018-03-20 08:19:15
    Баярцогтын хууль бус эд хөрөнгийг хурааж МУ-н нэрийн өмнөөс унших хэрэгтэй. Тэр угааса Монгол биш болохоор урвагч гэж хэлж болохгүй
  • zzz 2018-03-20 08:10:16
    Баярцогтийн хөрөнгийг хурааж хэдэн үеээр нь төрд ажиллах эрхийг нь хасуул таарна,
  • Зочин 2018-03-20 07:56:51
    Эх орноосоо урвагч гэж зарлах хэрэгтэй
  • Зочин 2018-03-20 07:55:26
    Одоо Монголын хуулийн байгууллагууд яах бол , ажилаа хийх болов уу
  • bayartsogt 2018-03-20 07:15:04
    HUGIIN MUU URVAGCH, HULGAICH, ERLIIZ NOVSH
  • Зочин 2018-03-20 07:02:55
    Баяр, Баярцогт, Сайханбилэг нар ОТ-г Рио Тинто-д 100% өгсөн. Гэрээ нь ийм л юм. Одоо үйл лайгаа үзэж, үзээгүй юмаа үзэж, үхэр цам харайхыг харцгааж дээ...
  • s 2018-03-20 07:00:48
    Odoo tegeed yu huleegeed bgaam bee. Barivchlaachee
  • !!! 2018-03-20 04:25:07
    Хятдад байсан сан бол ч муу новшийг жоом шиг няц гишгэх байлаа Элбэгээ цаазын ялгүй гээд л байсан энэ мэт хүмүүсийг цаагуураа хамгаалаад л байж!
  • huulich 2018-03-20 03:32:56
    gadnii huuliin baiuullaguud manai ATG-n ajliig huuj ugj bnadaa
  • зориг 2018-03-20 03:26:26
    Хар амиа хичээсэн өөдгүй новш Хятадууд шиг шууд буудан алвал зохилтой
  • Хуулийнхан ичихгүй байНА УУ? 2018-03-20 03:11:50
    та НАРЫГ бАЯРЦОГТЫН ХАМГААЛЖ БАЙХАД ГАДНЫХАН ЭНЭ НӨХӨР АВЛИГАЧИН ШҮҮ гэх мэдээллийг ил болголоо. ХУУЛИЙН байгууллагуудаа шинэчлээч
  • зочин 2018-03-20 02:41:57
    Монгол улсад ашиггүй гэрээ байгуулаад 10 сая долларын авилгал авсан юм байна шүү дээ, одоо л ойлголоо. Монголын хуулийн байгууллага ажлаа хийх хэрэгтэй юм байна...
  • !!! 2018-03-20 02:40:01
    Bayrzogt Saihanbileg hoer mon S.Bayr, Zorigt, Bultger hemeeh Ganshuhk nariig shalgah zag ni ali hediin bolsoon odoo shlgaad gargaad irne dee ATG sain ajilla !!
  • Иргэн 2018-03-20 02:21:14
    Ядаж Монгол хүмүүсээрээ төр удирдуулж баймаар юм аа, одоо хаширч байна. Дандаа эрлийз хурлийзууд,
    • зочин 2018-03-20 07:54:56
      Төрийн албанд 7 үеэрээ монголд амьдарч байсан монгол гаралтанг авч байя.Элбэгдорж энээ тэрээ гээд гарал тодорхойчүүд улсыг яаж алж байгааг харж амслаа бишүү.
  • ard 2018-03-20 01:56:50
    Baryartsogtiig shuuhees buudan alah yl ogoh ystoi