Х.Баттулга: Ерөнхийлөгчийн сонгуульд “иппон” ялалт байгуулсан нь Оросын ард түмнээс танд үзүүлж буй өндөр итгэл

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр хүргэж захидал илгээжээ.

Захидалдаа “ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонтой холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй “иппон” ялалт байгуулсан нь Оросын ард түмнээс Танд үзүүлж буй өндөр итгэл, мөн эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд Таны оруулсан үнэтэй хувь нэмрийн тод илэрхийлэл гэж үзэж байна.

Таныг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, юуны өмнө худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цоо шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна. Хоёр талын өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцох боломж удахгүй тохионо гэдэгт найдаж байна.
 

Хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг талуудын холбогдох байгууллагууд тохиролцож, ойрын хугацаанд байгуулахаар болсонд баяртай байна. Тус хэлэлцээрийг бэлэн болгоход Таны оруулсан хувь нэмрийг бид өндрөөр үнэлж байна.

Бидний найрамдалт харилцаа түүхийн олон шалгуурыг давсан билээ. Халх голын дайн, Аугаа эх орны дайны хүнд он жилүүд болон Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд хийсэн цэргийн хамтарсан ажиллагаа зэрэг нь сайн хөршийн харилцааны бат бэх суурь болсон.

Монгол, Оросын харилцаа болон стратегийн түншлэлийг найрамдалт ард түмнүүдийн сайн сайхан, бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлын төлөө Тантай цаашид ч урт хугацаанд ойр дотно хамтран ажиллана гэж найдаж байна. Энэхүү завшааныг ашиглан, Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.

President.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2018-03-21 07:58:38
    battulga unen muu bnaa. yadarsanard irgeded yu ch xiixgui yu ch xiij ogch chadaxgui bna. xuniig gex xetgelch bxgui nuxur yum daa.
  • Уншигч 2018-03-21 03:18:40
    Оросын гаалийн татвар өндөр, нөат нь хятадынхаас арай илүү, 18%. Энэ тухайгаа путинд хэлээд монголын бараанд ноогдуулдаг татвараа Бууруулж өгнө үү гэж яриач ээ...
  • Тоогий 2018-03-20 15:34:49
    Болж дээ. 2 хорштэйгоо л эвтэй байвал л болно доо.
  • зочин 2018-03-20 03:32:55
    Ерөнхийлөгчийг ирхээр дандаа л хов ярих юм манай ерөнхийлөгч сонсоод л суух өөр яах бэ дэ боль гэлтэй биш. Уг ерөнхийлөгч ард иргэддээ энэ талаар аятайхан шиг ...
  • anu 2018-03-20 01:32:53
    Hiin hooloi tavih huselt,shaardlagaa heleech Mongol uhehnee,humuus hordoj,utaa alj b.a