Өнгөрсөн амралтын өдрөөр хурдан морины хаврын бүсийн “Дүнжингарав” уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт боллоо. Харанхуй шөнө морь барианд орж,тэнд нэлээд бужигнаан болсон байна. Есөн хүүхэд мориноос унаж гэмтсэнээс гурав нь эмнэлэгт хүргэгджээ. Уралдаанд 10-13 насны хүүхдүүд азарга, их нас, соёолон, эрлийз гэсэн дөрвөн насны морьд унаж уралдсан гэлээ.
Энэ талаар ЦЕГ-аас “Уралдааны талбай хуурайшилт тоосжилт ихтэй, салхи шуургатай байсан учраас есөн хүүхэд мориноос унасан. Тэдний гурав нь эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор цагдаагийн байгууллагад хугарал бэртэлтэй ил харагдах шархтай гэмтсэн хүүхэд ирээгүй. Холбогдох албан байгууллагууд хамтарч ажилласан. Цагдаагийн байгууллага нь тухайн урлаг, спортын арга хэмжээг хориглох заалт байхгүй. Иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах хуулийг биелүүлж ажилладаг” гэлээ.
Т.Сайхан
polit.mn