Согтуугаар машин барьсан иргэн цагдаагийн алба хаагчийг “буудаж ална” гэж заналхийлжээ

Завхан аймгийн Баянхайрхан суманд энэ сарын 13-ны өдөр цагдаагийн алба хаагчийг “буудаж ална” гэж заналхийлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн алба хаагч Э нь 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр ...ЗАН дугаартай портер маркийн автомашиныг шалган Баянхайрхан суманд тус сумын иргэн Б.А гэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлийг илрүүлжээ. Машиныг нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй найзад нь хүлээлгэн өгөөд, Б.А гэгчийг цагдаагийн хэсэг дээр авчраад ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Гэтэл тухайн өдрийн 23:00 цагийн орчимд Б.А цагдаагийн кобаны байранд галт зэвсэгтэй ирж, цагдаагийн алба хаагчийг “чамайг буудаж ална” гэж сүрдүүлжээ. Энэ үед цагдаагийн ахлагч Э нь мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, бууны замаг болон бууг салгаж, гарыг нь гавлаад аймгийн Цагдаагийн газрын жижүүрт мэдээлэл өгсөн байна.

Мэдээллийн дагуу Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажиллан ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Тоз-8-01” маркийн буу, сумыг хураан авч, Б.А гэгчийг уг үйлдэлд холбогдуулан шалгаж байна. Б.А нь “Цагдаагийн алба хаагч намайг согтуурсан үедээ жолоо барьсан гэж саатуулсан” гэх шалтгаанаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг үйлдлийг хийсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аагий 2018-03-19 08:00:55
    Өвчтэй хогнууд бас их байх юмдаа буудаж чадахгүй байж буу гаргана цавчиж чадахгүй байж сэлэм эргүүлнэ
    66.181.161.102
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-03-19 05:46:56
    manai tsagdaa hariltsaanii tal deer uneheer dutmag, buduuleg baidag humuus dee. sogtuu baitugai eruul hunii durguig hurgesen uildel ih hiideg.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • jhgf 2018-03-19 05:21:14
    Muu tsagdaag buudahgui yasiin. Eriin muu tsagdaa
    159.65.105.0
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-19 03:41:14
    Хүн согтуу явж бно гэхдээ цагдаа нар өөрсдөө хүмүүстэй муухай харицдаг цагдаа нарыг хүнтэй харицах сургалтанд суулгах хэрэгтэй муусайн цагдаа нар хол явна та на...
    118.32.225.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-19 03:25:31
    Хүний сүгийг сайн хашраа. Овилогүй юмнуудийг хүнд ажилд цөлвөл таарна
    103.57.93.83
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-19 02:45:50
    манайх цагдаа нартаа жаахан эрх егчих ее иймэрхуу юмнуудыг шууд буудчихаж бай жаахан хэтруулгэ гарах л байх гэхдээ муу юмнуудыг даврааж болохгуй
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах