Ц.Цогтбаатар Гранд Слам ангиллаас анхны алтан медалиа авлаа
"Екатеринбург-2018" олон улсын жүдо бөхийн холбооны Гранд Слам тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр манай 13 бөх хүч үзсэнээс гурав нь медаль хүртэв. Тодруулбал,  эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа нар тус тус хүрэл медаль хүртэв.

Ц.Цогтбаатар эхний даваанд Португалийн Хорхе Фернандесийг вазаригаар, хоёрын даваанд Тажикстаны Бехрузи Хожазодаг нэмэлт цагт иппон буулгасан. Улмаар хэсгийн аваргын төлөө Казахстаны Заншай Смагуловтай барилдаж,  3:54 минутад цэвэр савсан.  Хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт АНЭУ-ын Виктор Сквортовыг 3:05 минутад цэвэр ялсан юм.

Ингээд аваргын төлөө Армений Фердинанд Карапетянийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар төрийн дууллаа эгшиглүүллээ.   Ингэснээр тэрбээр Гранд Слам ангилалаас анхны алтан медалиа гардаж, чансаагаа 1000 оноогоор ахиуллаа.



Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр манай таван жүдоч хүч үзнэ.

Г.Зул

 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-03-18 13:18:52
    дажгуй барилдсан шуу манайхан нэгэндээ урам егч сур жудо бех гэдэг бол хэн хуний чадаад байдаг дангийн жаа биш шуу зочин мал минь
  • Zochin 2018-03-18 12:46:10
    Ene xuu unexeer saijirsan bnalee. Udaxgui 73-iin avarguudiig savdag bolooroi. Soho Ono avraga odoogoor ene jingiin bosoo avraga n bx shg bn
  • Зочин 2018-03-18 04:31:40
    Азтай л залуу юм даа, сугалаа нь гайгуй таарсан юм байлгуй дээ
    • lll 2018-03-18 09:43:36
      гүгү азтайдаа бишшүү 73 т бас л үзэж байгаа залуу шүү дээ
      122.201.27.62
      Мэдэгдсэн Хариулах