ДЭЛХИЙН ЦОМ: Манай бөхчүүд хүрэл медалийн төлөө барилдана

“Такасаки-2018” чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд оролцож буй Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид “В” хэсгийн сүүлийн барилдаанаа Дэлхийн цомд анх удаа оролцсон Румыний шигшээ багтай хийж, 8:2-оор буулган авлаа. Ингэснээр манай эмэгтэй бөхчүүд гурван жил дараалан хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болов.

Манайхан сүүлийн гурван Дэлхийн цомд хүрэл медалийн төлөө Сэм авгын эмэгтэй бөхчүүдтэй барилдахаар болж байна. 2015 онд Санкт-Петербургт, 2017 онд Чебоксарт болсон Дэлхийн цомд тэднийг тус бүр 5:3-аар ялж байв.

Хүрэл медалийн төлөөх барилдаан өнөөдөр 13:00 цагт болно.

ГУРАВДУГААР ТОЙРОГ
Монгол - Румын 8:2

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг - Алина Вуч 0:10
53 кг: Ганбаатарын Отгонжаргал - Эстера Добре 9:8
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Симона Прикоб 3:0
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Катерина Жидачевская 11:5
59 кг: Баатаржавын Шоовдор - өрсөлдөгч байхгүй
62 кг: Пүрэвдоржийн Орхон - Криста Тунде Инце барилдаагүй
65 кг: Соронзонболдын Батцэцэг - Адина Попеску 9:0
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг - Александра Николета Анхель 16:10
72 кг: Очирбатын Насанбурмаа - Каталина Аксенте 4:0
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - өрсөлдөгч байхгүй

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-03-18 04:27:54
    Америкийг барахгуй байхаа, манай баг энэ жил маш муу байна