100 гаруй хүүхдэд үнэгүй үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө өгөв

Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 28 жилийн ойн хүрээнд Солонгос Улсын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран олон талт үйл ажиллагааг эхлүүлээд байна. Үүний нэг нь БНСУ-ын Кванжү хотын “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”, “Эхэн” сантай хамтран туршлага солилцох өдөрлөг, эрүүл мэндийн үзлэгийг өчигдөр зохион байгууллаа.

БНСУ-ын Кванжү хотын “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” нь Монгол Улсын өргөн уудам нутагт тархан суурьшсан хүн ам, хүүхдүүдийн шүдний эрүүл ахуй, хэрхэн эмчлэх болон тэдэнд хүрч үйлчлэх тал дээр судалгаа явуулсны үндсэн дээр шүд оношлох болон эмчлэх нүүдлийн мобайл эмнэлгийг “Эхэн” санд өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр гардуулан өгсөн юм.

Энэ ажлын эхлэл болгон өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлэгт хүүхдийн эрүүл мэндийн үзлэг оношлогоо, уламжлалт болон шүдний эрүүл ахуйн үзлэгийг хийлээ.

Кванжү хотын “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”, “Эхэн” сангийн хамтарсан 20 гаруй сайн дурын эмчийн баг 3 төрлийн үзлэг оношлогоог үнэ төлбөргүй 100 гаруй хүүхдэд үзүүлж, үзлэг хийж зөвлөгөө өгсөн юм

Хүүхдийн шүдний өвчлөл манай улсад өндөр үзүүлэлттэй байгаа нь судалгаанаас харагдаж байгаа юм. Тухайлбал 5-6 насны хүүхдүүдийн 96 хувь, дунд сургуулийн хүүхдүүдийн 80 хувь нь шүдний өвчлөлтэй байна. Тиймээс хүүхдийн шүдний эрүүл ахуй, оношлогоо, эмчилгээнд анхаарал хандуулах шаардлагатай. Цаашид шүдний оношлогооны явуулын эмнэлэг нь зорилтот хэсэгт хүрч үзлэг, оношлогоо эмчилгээг хийж үйлчлэхээр төлөвлөж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.