Сангийн сайд Ч.Улаан 11-11 төвд ажиллалаа
Сангийн сайд Ч.Улаан Засгийн газрын 11-11 төвд ажиллаж, эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлэх  ажлаа танилцууллаа.  Тэрээр Улсын Их Хурлын даргад “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл, “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслүүд өргөн барьснаа хэлээд эдгээр хуулиуд батлагдснаар бизнес эрхлэгчдэд ямар нааштай нөлөө үзүүлэх талаар тайлбарлалаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэрийн компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт, тохируулга, угсралтын болон суурилуулах тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилээр буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах нь зүйтэй гэлээ. Дээрх хоёр хуулийн төсөл батлагдсанаар аливаа бүтээн байгуулалт, барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд, хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлын 15.5 хувийг хэмнэх боломжтой. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэвшил гарч, өрсөлдөх чадвар нэмэгдэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлд өсөлт гарах ач холбогдолтой гэж Сангийн сайд үзэж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэмэгдсэн өртөгийн албан  татварын босго нь 10 сая төгрөг байгааг 50 сая болгох, борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүдийн төлсөн НӨАТ-ын орлогын 90 хувийг буцааж олгохоор хуулийн төсөлд тусгасан гэдгийг хэллээ. Сангийн сайдын эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд хийх ажлаа танилцуулсан цахим ярилцлагыг 3700 орчим хүн үзэж, мэдээлэл авлаа.

ал, арьс шир, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Ж.Саран, Ж.Болорчулуун нар хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаггүйн дээр БНХАУ-аас маш хямд үнэтэй ирсэн ижил төрлийн бараа бүтээгдэхүүн олноор худалдаалж, үндэсний үйлдвэрлэлийн борлуулалтад ихээхэн хүндрэл учруулдаг хэмээн тайлбарлав.

Түүнчлэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн олонх нь барьцаа хөрөнгөгүй, түрээсийн мөнгөө төлж дийлдэггүй тул нийтийн байрны орцонд, эсвэл гэрээр үйлдвэрлэлээ явуулдаг байна. Өөрөөсөө гадна 2-3 иргэнийг цалинжуулдаг. Сүүлийн үед ажилчдаа цалинжуулах аргагүй болж байгаа нь үйлдвэрлэсэн бараа нь борлогдохгүй болсонтой холбоотой. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн барааг гадаадын хөрөнгө оруулалттай компани, төр худалдан авахад анхаарахыг хүслээ. Тэд ажлын бээлийнээс эхлээд цагдаагийн дүрэмт хувцас зэргийг хийх боломжтой. Өрх гэрээр үйлдвэрлэл явуулж байгаа иргэдээ нэгдсэн бодлогод оруулж, ажлын байрыг нь гаргаад өгчихвөл ажиллах хүч хангалттай байгааг хэ

- See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4-%D1%8F%D0%BC%D0%B0%D1%80-%D0%B1%D1%8D%D1%80%D1%85%D1%88%D1%8D%D1%8D%D0%BB-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0-%D0%B2%D1%8D-%D1%81%D1%8D%D0%B4%D1%8D%D0%B2%D1%82-%D1%87%D1%83%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0-%D1%83%D1%83%D0%BB%D0%B7%D0%B0%D0%BB%D1%82-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BB%D0%BE%D0%BE#sthash.olxU1DTJ.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.