ДЭЛХИЙН ЦОМ: Манай бөхчүүд Хятадын багт дийлдлээ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр Японы Такасаки хотод эхэллээ. Дэлхийн цомын нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг тамирчид “В” хэсгийн эхний барилдаанаа Дэлхийн цомын зургаан удаагийн аварга БНХАУ-ын шигшээ багтай хийв.

Хэзээнээс манайхны хэцүү өрсөлдөгч байсаар ирсэн Нанхиадын эмэгтэй бөхчүүдэд 1:9-өөр ялагджээ. Манайхнаас цорын ганц ялалтыг ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа Оюан Жинлинг 8:7-гоор ялж авсан байна. ДАШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин П.Орхон өрсөлдөгчтэйгээ барилдаагүй юм.

Манай бөхчүүд 12:45 минутаас Беларусьтай, 17:00 цагаас Румынтай тус тус барилдана. Эндээс хэсгээсээ хоёрдугаар байраар гарах үгүйгээ шийдэх юм.

НЭГДҮГЭЭР ТОЙРОГ

Монгол - БНХАУ 1:9

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг - Сун Янан 0:10
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Оюан Жинлинг 8:7
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Жан Ки 5:6
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Пей Шинру 1:9
59 кг: Баатаржавын Шоовдор - Рон Ниннинг 3:3
62 кг: Пүрэвдоржийн Орхон - Луо Ксяохуан барилдаагүй
65 кг: Соронзонболдын Батцэцэг - Тан Чуинг 4:6
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг - Зао Фенг 5:16
72 кг: Очирбатын Насанбурмаа - Хан Юи 4:14
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - Зоу Киан 0:14

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сайхнаа 2018-03-17 13:50:51
    тэр бум гаруй хүмүүсээс шилэгдэж гарсан бөхчүүдтэй битгий зүйрлүүлэйрээ дээ энэ хэд маань ямар ялагдая гэж ялагхав дээ
    202.179.6.82
    Мэдэгдсэн Хариулах
  • tarav 2018-03-17 10:36:17
    Hyataduud bagaas ni 3-4 nastaigaas ni ehklen mash undur shaargagataigaar dasgaljuulj belddeg bolohoor tegj baigaa yum.Manaihan ingej beldvel giilelgui yahav.
    107.77.80.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2018-03-17 07:58:53
    Тэглээ ч гэсэн Монгол ялна.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • бхччхё 2018-03-17 04:48:39
    навс нүдүүлждээ. чөлөөтийн удирдлага багш дасгалжуулагч нарт л юм байна даа.
    202.21.106.168
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2018-03-17 04:26:24
    Ээ онигоонууд
    202.9.41.62
    Мэдэгдсэн Хариулах