Люксембургийн эмч нар 11 Монгол иргэнд зүрхний мэс засал хийжээ

Монгол Улсын Засгийн газар болон Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр  “Монголын Зүрх судасны төв, Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг ажиллаж байна.

Төслийн зорилго нь Зүрх судасны төвийн болон үндэсний түвшин дэх зүрх судасны тусламж, үйлчилгээг сайжруулах замаар Монгол улсын хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулах юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд дараах өвөрмөц зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
 

  1. Алсын зайн анагаах ухааны үндэсний сүлжээг бэхжүүлэх
  2. Зүрх судасны мэс заслын чадавхийг сайжруулах
  3. Бүх түвшний эрүүл мэндийн байгууллагын зүрхний тусламж, үйлчилгээний уялдааг бэхжүүлэх
  4. Зүрх судасны төвийг чадавхижуулах, институтчлилах

 

Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Люксембургын Зүрхний төвийн захирал, удирдлага, мэс заслын эмч, сувилагч нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр энэ сарын 09-16-ны хугацаанд ажиллалаа.

Люксембургын Зүрхний төвийг анх байгуулсан туршлагатай удирдлагын болон мэс зас заслын мэргэжлийн баг ирж манай улсын зүрхний мэс, заслын тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, зүрхний төвийг институтчилах асуудлаар ажлын байрны сургалт, зөвлөгөө зохион байгуулж, өвчтнүүдэд мэс засал хийж  хамтран ажиллав.

Энэ хугацаанд 11 хүнд зүрхний олдмол гажгийн  мэс заслуудыг тухайлбал аортын болон митрал хавхлага солих мэс засал, гол судасны өгсөх хэсэг болон аортын хавхлагыг засах мэс заслуудыг хийсэн байна.  Мөн манай улсын дотоодын баг бие даан хийх боломжгүй гол судасны хурц хуулрал оноштой 38 настай залуу яаралтай тусламжаар ирж, хагалгаанд орсоноор амь нас нь аврагджээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.