Шүд эрүү нүүрний төв явуулын шүдний оношлогооны автомашинтай болов

Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 28 жилийн ойн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагуудын хооронд идэвхжүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тус арга хэмжээнүүдийн нэг болох БНСУ-ын Кванжү хотын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг бүрэн тоноглогдсон шүд оношлох, эмчлэх зориулалт бүхий авто машиныг “Эхэн” санд гардуулан өгөх үйл ажиллагаа өчигдөр боллоо.  

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “”Эхэн” сан нь Улаанбаатар хотын хүүхдүүдийн шүдний өвчлөлийг багасгах зорилгоор нийслэлийн Шүд эрүү нүүрний  эмгэг судлалын төвтэй хамтран ажиллаж, нийслэлийн хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөлийн судалгааны ажлыг энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүрэгт эхлүүлж байна.

Цаашид шүдний оношлогооны авто машинаа ашиглан зорилтот хэсгийг сонгон судалгааны ажлыг оношлогоо, үзлэгийн хэлбэрээр үргэлжлүүлнэ. Өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлын нэг бол шүдний өвчлөл байгаа. Судалгаанаас харахад 5-6 насныхны 96 хүртэлх хувь нь шүдний өвчтэй гэсэн тоо гарсан байна. Дунд сургуулийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 80 орчим хувь нь шүдний өвчлэлтэй гэсэн тоо гарсан. Энэ нь бид хүүхдийнхээ шүдний эмчилгээ оношлогоонд анхаарал хандуулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Нийслэл бол ганцхан шүдний төвтэй.

Явуулын шүдний оношлогооны авто машинтай болсноор тус эмнэлгийн ачаалал тодорхой хувиар буурч, шүдний өвчлөл ч багасах ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Xurel 2018-03-18 21:03:07
    Xurelbaatar EMSaid bxdaa uchnuun unetei iim mashine shaxaj xergt orsondoo...ter mashine xaa yavnaaaa???????
    103.212.117.73
    Мэдэгдсэн Хариулах
  • 9 2018-03-17 15:28:12
    Teneg yum setgeh yum. Ene umgar yumand bagajaa yaj ariutgah yum be. Tsever bohiriig n dotor n shiidsen autobus baival harin bolomjiin shd
    103.9.90.2
    Мэдэгдсэн Хариулах
    • teneg hun l teneg setgene 2018-03-20 10:22:19
      emchilgee bish onoshlogooniih. Gol ur dun ni ij buren sudalgaanii ur duntei bolno.
      66.181.174.4
      Мэдэгдсэн Хариулах