УИХ-ын гишүүд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн яллагдагч нартай уулзлаа
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өчигдөр /03.16/ Цагдан хорих 405, Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ажиллаж, Ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй А.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай уулзлаа.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд хэлэхдээ “Ирэх долоо хоногт Женевт болох Олон улсын парламентын холбооны 138 дугаар чуулганд оролцоно. С.Зоригийн хэргийг мөрдөн байцаах ажлын явцын талаар тогтмол мэдээлдэг. Энэ удаа хэргийг илрүүлж, буруутай гэх хүмүүст ял оноосон ч гэлээ араасаа олон эргэлзээ дагуулж байгаа тул  бодит мэдээлэл өгөхөөр судалж байна.  ОУПХ-ны Хүний эрхийн салбар хорооноос энэ удаа С.Зоригийн хэргийн талаар 35 дахь тогтоолоо гаргана.” гэдгийг онцоллоо.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Хорих анги дээр ажиллаж, яллагдагч нартай биечлэн уулзлаа. А.Содномдаржаагийн хувьд биеийн байдал хэвийн, хорих нөхцөл байдал ч хэвийн байна. Харин мөрдөн байцаах явцад болон Шүүх ажиллагааны үед эрхийг нь зөрчсөн үйлдлүүд удаа дараалан гаргаж байсан талаар  ярилаа. Энэ талаар баримт нотолгоогоо бичгээр өгнө гэдгээ хэлсэн” гэсэн юм.



 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан
“А.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын гэр бүлийнхний хүсэлтийн дагуу хорих анги дээр ирж биечлэн уулзаж, нөхцөл байдлыг сонслоо. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа. Гэтэл захиалгат аллага хэмээх зүйл ангиар гурван хүн хоригдож байна. Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааны үед ээдрээтэй, эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл шүүгдэгчийн талд шийдвэр гаргана гэдэг үндсэн зарчим зөрчигдөөд байна. Энэ хэрэг дээр ажилласан тагнуул, цагдаагийн мөрдөн байцаагч нар, прокурор, шүүгч нарын үйл ажиллагаа Монгол Улсын хуулийн хүрээнд байсан эсэх дээр олон нийт төдийгүй Олон улсын байгууллагууд эргэлзэж байгаа.
 
16 настай хүүхэд 28 настай, 3 хүүхэдтэй эмэгтэйг дагуулж ирээд С.Зориг агсныг хороосон гэж ялласан. Төрийн өндөр албан тушаалтныг ийм хүмүүст захиалга өгч хороолгосон гэсэн мэдээлэл яваад байгаа.  Иймд хэргийн материалуудын ил болсон хэсгийг Хүний эрхийн хороон дээрээ ярихаас өөр арга байхгүй. Улсын Их Хурал Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг баталсан. УИХ бол хууль батлахаас гадна баталсан хуулиа хянах ёстой. Монгол Улсад хууль хэрэгжих ёстой. Нэг ч иргэний эрх зөрчигдөх ёсгүй. Хэрэв зөрчигдсөн бол бид хамгаална” хэмээн мэдэгдлээ.

Г.Зул
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-03-18 15:41:50
    Нухвал томоохон нөхрийг нух. Эрхэм гишүүд айлчлаад ...
  • Хо хо 2018-03-18 07:34:50
    Нямдоржийг огцруулж шалгаачээ.Хэргийн захиалагчийн гар хөл. Энэ 2 Нямдорж эзнийхээ даалгавраар нэг нь Швэйцарь үзэх санаатай, нөгөө нь 1 тэрбумыг авсандаа явна
  • Дорж 2018-03-18 00:29:46
    Би одоо тэтгэвэрийн хүн хэрэг гарах шөнө жолоочоор хот орж маргааш гэртээ ирэхэд сэргийлэх Зориг агсаны хэрэгт холбогдуулж шинжилгээ авч билээ тэгээд одоо,,,
  •  2018-03-17 10:38:46
    эби хүзүүгүй нөхөр л гол хэрэгтэн дээ. шахаад базюал их л шүүрхий гарна даа
  • ЗОЧИН 2018-03-17 05:47:59
    Зохиомол жүжиг болсон энэ хэргийг нэг талд нь багтаах цаг болсон,захиалагч нь Элбэгээ шүүдээ ШЕЗ-ыг татан буулгах хэрэгтэй
  • Бат 2018-03-17 04:41:02
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм