Онцгой байдлын байгууллагаас хурандаа цолтнууд төрлөө

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваагийн тушаалаар ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баянмөнх, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны эрхлэгч, дэд хурандаа Х.Сүхбаатар нарт албан тушаалын зэрэглэлийн “Хурандаа” цол олголоо.

Харин Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Хугацааны өмнө дэд хурандаа цолоор: ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр, Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хошууч Я.Гантөмөр, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Чинбат, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч С.Эрдэнэбаяр, Санхүү, үйлчилгээний албаны хангалт үйлчилгээ, орон сууц, байрны ашиглалт хариуцсан мэргэжилтэн, хошууч А. Чинбат нарын зургаан алба хаагч, Хугацааны дэд хурандаа цолоор: ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хошууч П.Амарзаяа нарын таван алба хаагчийг шагналаа.

Эх сурвалж: ОБЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цогоо 2018-03-16 15:36:56
    Зуун ямаанд жаран ухна гэж. 3 сая хүнд ямар олон генерал, хурандаа вэ
    23.242.16.30
    Мэдэгдсэн Хариулах