Шинэ боломж - Илүү төсөөлөл
2018.3.14-ний өдөр SAMSUNG S9 Монгол улсад албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээний үеэр Samsung корпорацийн Төв Азийг хариуцсан бизнесийн захирал ноён Хун Кангтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Samsung S9-ийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэнд баярлалаа, ярилцлагаа Самсунгийн ирээдүйн алсын харааны талаар эхэлье. Та ирээдүйг хэрхэн харж байна вэ?

- Самсунг электроникс олон жилийн түүхтэй байгууллага. Бид зах зээлд үргэлж шинэ зүйлийг танилцуулахыг эрмэлзэж ажилладаг, энэ зарчмаа ухаалаг гар утасны зах зээлд ч улам хөгжүүлэхийг зорьж байна. Шинэ загвар, функцийн хөгжүүлэлтийг бид харилцагчдын санал хүсэлт, судалгаан дээр тулгуурлан гаргадаг.



-Өмнөх загвар буюу S8-тай харьцуулахад S9-ийн давуу талаас дурдвал?

-S9-ийн урьдчилсан захиалга өмнөх жилтэй харьцуулахад 30%-иар өссөнөөс харахад харилцагчид дараагийн загварыг хүлээдэг болсон нь харагдаж байна. S9-ийн хамгийн гол онцлог нь хос өрц бүхий дуран, Augmented reality дүрслэл бүхий өөрийн царайг дуурайлган бүтээгдсэн эможигоор сэтгэл хөдлөлөө илэрхийлэх зэрэг санаанд оромгүй боломжуудыг бий болгосон.

-Ухаалаг утас хэрэглэгчид аюулгүй байдал дээр ихээхэн анхаарах болсон, S9 энэ тал дээр ямар онцлогтой вэ?

-Galaxy төрлийн утаснууд хурууны даралтад төвлөрөн аюулгүй байдлын системээ хөгжүүлдэг. B2B харилцагчдад Artificial intelligence-ийн хэд хэдэн хэлбэрийг ашиглан байгууллагын харилцагчдын датабаз, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах боломжийг олгодог бол, энгийн хэрэглэгчдэд гар утасныхаа мэдээллийг хамгаалах, өөрөө хамгаалалтын аргаа зохицуулах шийдлүүдийг санал  болгож байгаа юм.

-Голомт банк болон Самсунгийн хамтын ажиллагааны талаарх сэтгэгдлээ хуваалцвал?

-Бидэнд олон улсын банкуудтай хамтран ажиллаж байсан туршлага арвин бий. Бидний хамтын ажиллагаагаар дамжуулан Монголчуудад технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг улам л хялбар болгож байна гэж бодож байна. Голомт банкны кредит карт эзэмшигчид S9 загварын утсыг илүү хөнгөлөлттэй авч, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэх боломжтой болж байгаад баяртай байна.


 
Бусдад түгээх
  • gplus