Тэшүүрийн оюутны ДАШТ-д Монголын хоёр тамирчин уралдана

Оюутны дэлхийн аваргын тэмцээн 2018 онд спортын 30 гаруй төрлөөр зохиогдох бөгөөд үүнээс Монголын тамирчид 10 спортын төрөлд оролцохоор бэлтгэж байна. Манай тамирчдын 2018 онд оролцох анхны оюутны ДАШТ нь Беларусь улсын Минск хотноо энэ сарын 20-25-нд болно. Дэлхийн оюутны аварга шалгаруулах IV удаагийн тэшүүрийн тэмцээнд 20 орчим орны 100 гаруй шилдэг тамирчид оролцох юм. Монгол Улсаас энэ тэмцээнд хоёр тамирчин уралдана.

Эрэгтэйчүүдээс спортын дэд мастер А.Хосбаяр, эмэгтэйчүүдээс ОУХМастер А.Зул нар оролцоно. Баг тамирчид Хандгайтад байрлах тэшүүрийн мөсөн талбайд тэмцээний өмнөх бэлтгэл сургалтаа базааж байна. А.Хосбаярын хувьд энэ тэмцээн нь анхны олон улсын тэмцээн болж байгаа бол ОУХМ А.Зулын хувьд 2014 онд Казакстаны Алмата хотноо болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах II удаагийн тэмцээн, 2017 оны хоёрдугаар сард мөн Алмата хотод болсон Дэлхийн оюутны Өвлийн 28 дугаар Универсиад их наадамд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан, туршлагатай, ирээдүйтэй шилдэг оюутан тамирчин юм.

Эдгээр тамирчид нь 2022 онд Бээжин хотноо болох олимпийн наадамд оролцохоор бэлтгэлээ эртнээс хангаж байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.