ФОТО: Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Зэвсэгт хүчний 97 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан мөн Казак түмний Наурызын баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж барилга, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, хууль эрх зүй, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Төрийн дээд цол, одон медалиар шагналаа.

Шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор профессор Сайнхүүгийн Цэрэндашийг шагналаа.

Гавьяат багш цолоор

Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахмад багш Алтангэрэлийн Дашзэвэг,

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Зөвлөх профессор Арилдын Гэлэгжамц,

Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Кызырын Иманмагзам,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахмад багш Дашдэндэвийн Оюунчимэг,

Нийслэлийн  Ерөнхий боловсролын 2-р дунд сургуулийн ахмад багш Гончигийн Хандармаа нарт Монгол Улсын Гавьяат багш цол олгов.

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ахмад ажилтан, хөгжмийн зохиолч Дэмбэрэлийн Дорлиг,

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын үндэсний хөгжмийн албаны дарга Гүржавын Батнасан нарыг шагналаа.

Гавьяат дасгалжуулагч цолоор Монголын Самбо бөхийн холбооны ахлах дасгалжуулагч Жамсрандоржийн Баярсайханг

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, доктор профессор Цагаанхүүгийн Багмид,

Монгол базальт ХХК-ийн зөвлөх, эрчим хүчний зөвлөх инженер Чанагийн Пүрэвбанзрагч,

Гавьяат хуульч цолоор Цагдаагийн ерөнхий газрын ахмадын байгууллагын тэргүүн, бэлтгэл хурандаа Нацагийн Гаравсүрэнг шагналаа.

Гавьяат барилгачин цолоор “Дархан нэгдэл” ХХК-ийн захирал Майдарын Төмөрбаатарыг шагнав.

Мөн Гавьяат эдийн засагч цолоор Монголын эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн хорооны гүйцэтгэх захирал Түмэнжаргалын Балжинням,

Гавьяат мал зүйч цолоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан, шинжлэх ухааны доктор Дашнямын Буянхишиг,

Гавьяат холбоочин цолоор Зэвсэгт хүчний жанжин штабын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Доржхорлоогийн Рэнцэнханд,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн эдийн засагч Чойдогийн Дашдэлэг,

Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын холбооны тэргүүн Дамбын Хишигбаатар нарыг шагнав.

Хүний гавьяат эмч цолоор Шаргалжуут рашаан дахь Ганод монгол уламжлалт сувиллын дотрын ерөнхий эмч Дагвын Бүрнээ,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор П.Н. Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн ахлах сувилагч Өлзийсайханы Тунгалаг нарыг Монгол Улсын гавьяат цолоор шагналаа.

Мөн эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт шинжлэх ухаан, хууль эрх зүй, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн Батлан Хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн батлан хамгаалах дүн шинжилгээний төвийн дарга, хурандаа Тавхайн Соронзонболдыг шагнав.

Алтан гадас одонгоор “Магби” группын ерөнхий захирал Бат-Оршихийн Батмагнайг,

Цэргийн гавьяаны одонгоор Батлан Хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Сүрэнжавын Ванчинхүүг,

Цэргийн хүндэт медалиар ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ядамжавын Наранбаасан, Цэргийн төв эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч Балын Батнасан нарыг тус, тус шагналаа.
 

Шагнал гардуулж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол цэргийн өдөр, Наурызын баярыг угтан мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

 

Төрийн тэргүүн “Өнөөдөр хоёр чухал баярыг угтуулан ажил үйлстээ амжилт гаргасан иргэдэд шагнал гардууллаа. Гуравдугаар сарын 18-ны өдөр бол Монгол цэргийн өдөр. Монголчууд бидний бахархал, үлгэр дуурайл болсон бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, улс эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах ариун тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид, тэдний гэр бүлийнхэнд Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин замнал болон албаа нэр төртэйгөөр хааж, эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн мянга мянган дайчдаараа би энэ өдөр машид бахархаж, хүндэтгэн ёсолж байна. Монголын цэргийн чадвар, оролцоог эх оронд нь төдийгүй өнөөдөр олон улсад ч үнэлж, энхийг сахиулах үйлст урьж оролцуулах болсон. Бахархаж байна.

Гуравдугаар сарын 22-нд Наурызын баяр болно. НҮБ 2010 оноос олон мянган жилийн түүхтэй наурыз баярыг “Олон улсын Наурызын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэж, ЮНЕСКО “Хүн төрөлхтний халдашгүй соёлын өв”-д бүртгэжээ.

Наурыз бол өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосныг бэлгэдэн хотол олноороо амар мэндээ мэдэлцэх, ахмадуудаа хүндлэн, тэдний замналаас суралцаж, сургаалийг сонсох баяр, мөн өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодгоороо онцлог ажээ.

Наурыз баярыг улс үндэстний их бэлгэдлийн өдөр, хаврын баяр, нарны баяр гэх мэтээр бэлгэдэн нэрлэж өргөнөөр тэмдэглэдэг. Уламжлал, ёс заншлаа хадгалж, хөгжүүлж яваа нийт казах түмэндээ баярын халуун мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг ерөөе.

Монгол улс хөгжин бадраг.

Мөнх тэнгэр биднийг ивээг. Баярлалаа” гэв.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шударга иргэн 2018-03-18 17:24:10
    Жинхэнэ гавъяа байгуулсан эзнийг олж өгөөч,арай л эзнээ олохгүй байх шиг санагдаад байна,ажилчин ангийн жирийн үнэнч хүмүүс их байгааг мартаад байна даа
  • Иргэн 2018-03-17 13:53:51
    Гавьяатгуй хүмүүс их бий дээ
  • зочин 2018-03-17 08:41:36
    Хуучин цагт Дундаж давхрага буюу ажилчин ангиас л Хөдөлмөрийн баатар Гавяъат нар төрдөг байсан өөрөөр хэлбэл өрлөгчин,малчин , оёдолчин гээд л төрдөг байсан
  • СҮГ МҮГ ЗОМБИ ЗАСАГТ 2018-03-16 12:49:26
    СҮГ ДӨТИЙ АРДЧИЛАЛ ДУНД СОЦ-Н ШАГНАЛААРАА ГАЙХУУЛАХ НЬ ЮУНЫ ГАВЪЯА ГЭЖ. ХУВЬСДАГ ХОРВООД ХУВЬМАЖ БАЙХ УЧИРТАЙ ЮМ ЧИНЬ ГАН ГЭДЭГ ЗҮЙЛ.
  • 111 2018-03-16 09:12:04
    дандаа л дарга нар байх шив дээ. яаж ганц сувилагчид гавъяат өгөөв. ажилчин анги гавъяагүй хүмүүс дэг ээ
    202.131.243.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2018-03-16 07:16:41
    Odontoi gavuatai huniihee toogooroo uls oron hogjdog bol manai uls delhiin bar bolson baihaa. Hudlaa hend ch hereggui tomor zuulgeed l tor n ard tumee huuraad. ...
    103.229.121.169
    Мэдэгдсэн Хариулах