Д.Хаянхярваа: Би хүссэн газарт нь шалгуулмаар байна

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.
 

-Өнөөдрөөс БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлал эхэллээ. Та энэ өндөр дээд хэмжээний айлчлалд ямар ач холбогдол өгч байна. Манай улстай аль салбарт хамтарч ажиллаасай гэж бодож байна?

-Монголын түүхэнд бичигдэх томоохон үйл явдал болж байна. Мөнхийн хоёр хөрш, дэлхийн том тэргүүлэгч гүрний удирдлагууд Монголд ирж улс төр, эдийн засгийн харилцаагаа сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэж байгаа нь том боломж. БНХАУ-ын даргын айлчлалаас монголчууд бид нэлээдгүй зүйлийг хүлээж байгаа. Үр дүнтэй айлчлал болно байх гэж харж байна. Улс төрийн хувьд харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, эдийн засаг бизнесийн салбар дахь харилцаагаа улам өргөжүүлэх, ямар салбаруудад хамтран ажиллаж болох вэ гэдгээ шийдсэн нааштай шийдлүүд гарах болов уу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын сэтгүүлчидтэй уулзахдаа онцолж хэд, хэдэн зүйлийг хэлсэн байсан. Түүнд транзит тээвэр, эрчим хүч, уул уурхайн салбарт хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ ярилцсан байна лээ.

Тэр дундаа онцолж хэлсэн юу байв гэхээр “Манайх дандаа түүхий эд гаргадаг орон байхыг хүсэхгүй байна. Дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орон болох зорилттой” гэсэн байсан. Тэгэхээр энэ чиглэлүүдэд тодорхой өөрчлөлт гарах байх гэж бодож байна. Ялангуяа, уул уурхай дагнасан эдийн засгаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд  ахиц гарах байх.

-Транзит тээврийн асуудлыг хэлэлцэх нь  айлчлалын гол ач холбогдол байх?

-Бид өөрсдийн бүтээгдэхүүнээ  Хятадын нутгаар тээвэрлэж далайн боомтод аваачиж борлуулахад Хятадын транзит тээврийн өртөг өндөр байдаг. Энэ талаар хятадуудтай олон удаа ярилцсан ч шийдэлд хүрч чадаагүй хэвээр байна. Харин Си Жиньпин даргын айлчлалаар энэ тарифын асуудал хөндөгдөх яригдах байх. Хятадын далайн боомтыг ашиглахад бидэнд тодорхой хөнгөлөлт үзүүлэх асуудал шийдэгдэх байх гэсэн хүлээлт байна.

-Си Жиньпин даргаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг мөнгө гуйна, их хэмжээний зээл авна гэх юм. Та энэ талаар сонсов уу?

-Мөнгө гуйна гэдэг нь ам дамжсан яриа. Дотооддоо хийдэг улс төрийн арчаагүй авираа гаргаж ийм хариуцлагагүй зүйл ярьж болохгүй. Тэгээд ч хэвлэлийнхэн та бүхэн гадаадын нэг дарга  ирэхээр Ерөнхий сайд маань “Мөнгө өгөөч” гэж гуйдаг юм шиг ойлголтыг иргэдэд өгч болохгүй. Мэдээж бид БНХАУ-тай зээлийн талаар  ярилцаж болно. Гэхдээ ямар нэгэн зээл, аливаа гэрээ хэлэлцээрт хоёр талын хүлээх үүрэг, хариуцлага гэж бас бий шүү. Сүүлийн үед Монгол Улс мөнгө санхүүтэй холбоотой хэлэлцээр хийчихээд дараад нь  хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр туйлын хариуцлагагүй ажиллаж байгаа. Тиймээс үүрэг хариуцлагаа сайн ухамсарлаж, ямар салбарт зарцуулах, үр өгөөж нь ямар байх, эргээд төлөгдөх нөхцөл боломж гээд бүгдийг нь судлах ёстой. Монголчуудын ярьдгаар долоо хэмжиж нэг огтлох ёстой. Хөрөнгө санхүү ороод ирэхэд үр ашиггүй зараад устгачихвал аюултай шүү. Өнөөдөр үүргээ биелүүлээгүй дэлхийн зарим нэг орны жишээ дуулдаж л байна. Үүргээ биелүүлэхгүй бол том хохирол,  гарц амсдагийг бид сонсч байгаа. Үүнээс дохио анхааруулга, санамж авах ёстой.

-Валют чангарсан шалтгаан юу байна. Монголбанкны хүүгийн бодлого өөрчлөгдсөнөөс болов уу?

-Валютын ханш өснө гэдгийг өнгөрсөн жилээс эхлээд эдийн засагч, гадны эдийн засагч, олон улсын байгууллагууд анхааруулж байсан.  Харамсалтай нь, Засгийн газар үүнийг нь үл ойшоосон. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн “2014 оны төгсгөлд ам.доллар 1900 төгрөгт хүрнэ” гэж хэлж байлаа. Тэр нь одоо яг л болж байна. Миний хувьд Монголын нийт эдийн засагт анализ хийх хэмжээний эдийн засагч биш. Гэхдээ гадны хөрөнгө оруулалт саарчихлаа, валютын урсгал хаагдаж байна. Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай болчихлоо. Энэ чинь валютын ханшид нөлөөлнө. Гуравдугаарт, үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр цаасан мөнгийг их хэмжээгээр зах зээл рүү оруулснаас болоод бид валютын хомсдолд орно. Ингэж болохгүй гэдгийг хэлсээр байтал зөрүүдлээд өнөөдрийн байдалд хүрсэн шүү дээ. Монголбанкинд бодлогын хүүгээ суллаад байж болохгүй, чангалах ёстой ч гэж хэлж байсан. Харамсалтай нь, саяхандаа долдугаар сард бага зэрэг чангалах шиг боллоо. Энэ мэтчилэн Засгийн газрын бодлогын алдаанаас болоод валютын ханш өсчихлөө. Өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрөөд алдаагаа засах ёстой. Үүнээс өөр гарц байхгүй. Түүнээс биш цэцэн мэргэн ухаантай хүн болох гэж, мундаг эдийн засагч болох гэж, хоёр нам бие биенээ давж гарсан айхтар ухаантай болох гэж мэтгэлцэх шаардлага байхгүй. Н.Алтанхуяг сайдад Монголбанкны бодлогын балансыг аваад үзээрэй гэж хэлж байсан. Монголбанкинд

-2009 онд ам.доллар 1700-гаас 1300 болтлоо буурч байсан. Энэ жишгээр бууруулах боломж байна уу?

-Ханшийг бууруулах үндсэн нөхцөл нь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх юм. Хөрөнгө оруулалтыг татах ёстой. Дотооддоо цаасан мөнгө үйлдвэрлэж эдийн засгийн чадавхиас  хэтэрсэн төгрөгийг дотоодын зах зээл рүү оруулдагаа болих хэрэгтэй. Бодлогын алдаагаа засахын төлөө явах ёстой. Ингэж байж валютын ханшаа тогтвортой байлгах уу, буулгах уу гэдгээ ярина. Хангалттай улс төр ярьж, нэгнээ хэмлэж, харилцан бие биендээ буруугаа шидлээ. Харин одоо ажил ярих цаг болжээ. Энэ Засгийн газар бага ярьж, ихийг хийх хэрэгтэй. Өнөөдөр Н.Алтанхуягийн шоудах нь ихдээд,  хийх нь багадаад байгаа нь өдрөөс өдөрт харагдаж байна шүү дээ.

-Үүний хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ. Монголбанкны ерөнхийлөгч үү эсвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг уу?

-Монголын түүхэнд “Би ийм алдаа гаргалаа” гээд хариуцлага хүлээж байсан улстөрч байсан юм уу. Шударга л байя. Аль ч намын үед байгаагүй. Хэн ч хариуцлага хүлээж байгаагүй. Улс төрчид хариуцлагаа би үүрнэ гэж цээжээ дэлддэг. Эцсийн дүндээ хүлээдэггүй л байхгүй юу. Сонгогдсоныхоо дараа нөгөө үлгэрээ дахиад л ярина. Ард түмэн ч өмнөхийг нь мартчихна. Одоо сонгогчийн боловсролыг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарах ёстой. Иргэдийнхээ тархинд зөв мэдээлэл цацдаг байх ёстой. Үүний тулд одоо залуу үеийнхний улс төр рүү хошуурдаг байдлыг нь аль болох зогсоох хэрэгтэй байна. Өрнөдийн орнуудад боловсрол эзэмшсэн залуусын тоо нэмэгдсэн. Улс төрөөс ангид байж өөрийнхөө толгойгоор үр дүнд хүрнэ гэсэн эрмэлзлэлийг нэмэх ёстой. Залуучууд өөрийнхөө толгойгоор өөрийнхөө бодлоор явдаг болгох ёстой. Цаашдаа Монголбанк, Засгийн газар хоёрт хариуцлага тооцох нь зөв.  Монголбанк мөнгөний бодлогоо буруу явуулсан, Засгийн газар бодлогын алдаа гаргасан гэж бодож байна.

-МАН-ынхан Засгийн газарт орж ажиллах сонирхол их байгаа гэх боллоо. Та бүхэн эдийн засаг хямарсан, валют чангарч Н.Алтанхуягийн байр суурь ганхсан сиймхийг ашиглаад засаг барина гэв үү?

-Надад ийм мэдээлэл алга. Ард түмэн шиг мэдээлэлтэй байна. Ер нь  “Энэ Засгийн газар унах юм байна. Тийм хүн УИХ-ын дарга болно, тэр хүн Засгийн газрын тэргүүн болно” гэсэн ам дамжсан цуу яриа тархаад байгаа болохоос биш манай нам дээр ярьсан зүйл алга. Намын удирдах зөвлөл, бүлэг дээр ч гэсэн “Засгийн газар унана. Манайх оронд нь ажиллана” гэсэн албан ёсны яриа байхгүй. Бид  бодлогын алдаагаа засахыг нь албан ёоор шаардаж байгаа. Ер нь зарим нэгэн сайдад хариуцлага тооцох асуудлыг аль хэзээнээс л тавьж ирсэн. Хоосон яриагаар дүгнэж цэгнэж болохгүй.

-Уг нь эдийн засгийг хямралд хүргэсэн Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох ёстой юм биш үү?

-Хариуцлага тооцох ёстой. Манай намын хувьд энэ талаар хангалттай ярьж шаардлага тавьсан. Даанч болохгүй юм. Засгийн газар “ЭЗЭН-100” гэсэн хөтөлбөр гаргасан. Хөтөлбөрийн талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэрэв үр дүн гарахгүй бол энэ Засгийн газарт бүхэлд нь хариуцлага тооцно” гэж хэлж байсан. Өнөөдөр “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хугацаа дууссан. Үр дүн юу болов гэдгийг ард түмэн бүгд мэлмий нүдээрээ харж байгаа учраас энэ талаар яриад хэрэггүй. Үнэхээр хэлсэндээ хүрдэг юм уу, өөрсдийнхөө ажилд үнэлэлт дүгнэлт өгч чадаж байна уу, улс орныхоо амьдралыг бодитоор нь харж чадаж байна уу гэдгийг намрын чуулганаар харагдах байх гэж бодож байна. Уг нь улс орны амьдрал хүндрээд байгаа энэ үед ээлжит бус чуулганыг хуралдуулах ёстой юм. Эхний ээлжинд төрийн данхайсан бүтцийг цомхотгох ёстой байгаа юм. Утга учиргүй олон яамыг багасгаж, ажлыг нь чанаржуулах алхмыг хийх ёстой. Жишээлбэл, Булганы Хутаг-Өндөр суманд очиж Засгийн газрын хуралдаанаа хийхийг хараад нэг зүйлийг бодож суулаа. Хутаг-Өндөрт очиж хуралдаад ямар үр дүн гарах юм. Юу харуулах гэж тэгж хол явж хуралдсан юм бол. 17 сайдын машин, хамгаалалт, түүнийг дагасан ажлын алба гээд ямар их зардал гараа бол. Хамгийн гол уулзалтын үр дүн юу юм бэ. Ийм утгагүй шоу хийдгээ болих хэрэгтэй. Үүнийг харсан ард түмэн сайн ажиллаж байна шүү гэж лав хэлэхгүй. Би эдийн засаг хүндэрсэн үед ач холбогдол гэхээс илүү зардал талаас нь харж байна.

-МАН-ынхан дотроо хагаралтай байгаа гэсэн?

-Тийм зүйл байхгүй. Хүн бүр олон жил ярилаа. “Нууц фракцитай. Нууц бүлэглэлтэй, дотроо хагаралддаг” гэж. Манай намд маргаан мэтгэлцээн явагддаг. Эцсийн шийдвэрээ намынхаа дүрэм, хууль журмын дагуу гаргадаг. Манайхыг хагаралтай байна гэдэг бол явуулга. Хагаралтай байсан бол аль хэдийнэ тарчихсан байна  биз дээ.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр тантай холбоотой нэвтрүүлэг гарч байна. Хонгорыг хордуулсан, албан тушаалаа ашигласан гэж. Үүнд ямар хариу өгөх вэ?

- Захиалгат нэвтрүүлэг гэж сүүлийн хоёр өдөр зурагтаар гарлаа. Чуулган завсарлахын өмнө А.Саруул гэдэг эмэгтэй нэг телевизээр ярьж байсан. Тэр эмэгтэй Үндэсний ногоон хөдөлгөөний тэргүүн юм гэсэн. Түүнийхээ шугамаар энэ удаа ч гэсэн захиалгат нэвтрүүлэг хийсэн байна лээ. Түүнийг үзээд би нэг зүйлд харамссан. Хүн гэдэг амьтанд ёс жудаг гэж байна уу, үгүй юу. Өнгө мөнгө, явцуу үзэл бодолдоо хөтлөгдсөн хүмүүс өнөөдөр хүнийг алахад бэлэн болчихсон юм уу гэж эмзэглэж сууна. Хүний араншин өөрчлөгдөж байгаад харамсч байна. Д.Хаянхярваа гэдэг хүнийг хар муухай харагдуулахын тулд бүх л бүтэн 6000 хүнтэй сумыг хичнээн жил улс төрийн тоглоом болгох гэсэн юм бэ, энэ АН-ынхан. Хичнээн жил ард түмнээр тоглох гэсэн юм бэ. Өөр юм олооч дээ гэж хэлмээр байгаа юм. Өөр бусад юмаар газар доогуур ортол нь хэлээд өгөөч. Тэрийг нь би хүлээн зөвшөөрье. Д.Хаянхярваа гэдэг хүн заавал хулгайч, луйварчин, авлигачин байх ёстой гэвэл Хонгор сумаар төлөөлж яриад яах юм бэ. Тэнд ажиллаж амьдарч байгаа ард түмнийг хайрла. Үнэхээр хүн ардынхаа төлөө бодолтой байгаа бол тэр ард түмнийг хайрла гэж хэлмээр байна.

-Сонгууль дөхөж байгаа болохоор гарч ирэв үү?

-Та бүхэн санаж байгаа бол АН-ын төлөвлөгөө гэсэн гар бичмэл алдагдсан даа. Түүнд Д.Хаянхярваа гээд нэгдүгээрт, Хонгорын асуудлыг сэргээ. Хоёрдугаарт, сая төгрөгийг тараасан асуудлыг ярь. Гуравдугаарт, орон нутгийнх нь намын дотоод хагарлыг ашиглаж нэр хүндийг гутаа гэчихээд төсөв 10 сая төгрөг гэж бичсэн байсан. Засгийн газраас алдагдсан мэдээлэл нь тэр. Нэг хэсэгтээ л хэвлэлээр гарсан даа. Тэрнийх нь дагуу явж байгаа юм болов уу. Удахгүй сая төгрөг тараасныг ярих юм байгаа биз. Ер нь “Хонгорын эмгэнэл” гэдэг тэр  нэвтрүүлэгт хүний ой санаанд багтмааргүй юм бичсэн байна лээ. Шүүх сэргийлэхэд орон сууц авч өгөөд хэргээ далдсан ч гэх шиг. Ийм хүний нэр төрд халдсан нэвтрүүлэг хийсэн нөхдийн мэдээлэл үнэн эсэхийг нь тогтоогоод өгөөч гэж цагдаагийн байгууллагад хандсан. Мэдээлэл гаргаж байгаа хүмүүст хандаж хэлэхэд намайг шалгуулаад өгөөч гэж гуймаар байна. Хэрэв тэр хүмүүсийн хэлж ярьж байгаа үнэн юм бол надад хариуцлага тооц, худлаа бол гүтгэсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой.  Тодруулж хэлэхэд өөрийгөө шалгуулах хүсэлт тавьж байна.  Тэр хүмүүс намайг хаана шалгуулмаар хүссэн газарт чинь шалгуулахад бэлэн байна. Надад шалгуулахад айгаад байх юм ерөөсөө алга. Дарханыханд би  ганц зүйл хэлдэг. “Би та нарын нүдийг бүлтийлгэж, нүүрийг чинь улайлгахаар хулгай дээрэм хийдэг хүн биш шүү” гэдгээ хатуу хэлдэг. Хаана ч шалгуулахад бэлэн байна.


Д.БОЛОРМАА
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Shudraga 2014-08-23 17:30:41
    Ene tsodgor \"pi...”-g husliinh ni daguu shalgaach?! Bas neg luivarchin gesen.
    203.169.50.242
    Мэдэгдсэн Хариулах
  • zorig 2014-08-21 13:25:06
    darhand chamtai gar niilj ajillaj baisan aimgiin sanhvvgiin albanii darga nymhvv chin shorongoos garaad nuun darsan mongooroo zulzgiin goliin hubiin amraltandaa besreg naadam hiisen shig tarbalzaj banleedee
    115.143.159.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-08-21 05:46:18
    Үндэслэлгүй худал мэдээлэл тарааж хүний нэр төрийг гутаах юу биш болсон үе шүү дээ одоо чинь. Шалгуулъя гэдэг нь зөв байх. Харин худлаа гүтгэсэн бол тэр муусайн новшнуудтай ёстой хариуцлага тооцох хэрэгтэй!!!!!!!!!!!!!
    122.254.111.182
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2014-08-21 04:52:18
    \"Дарханыханд би ганц зүйл хэлдэг. “Би та нарын нүдийг бүлтийлгэж, нүүрийг чинь улайлгахаар хулгай дээрэм хийдэг хүн биш шүү” гэдгээ хатуу хэлдэг. \" Би Дарханых. Уучлаарай та Хонгор хордоогүй гэж хэлээч. Би бас цалингаасаа өөр орлогогүй гэж хэлээч.
    27.123.213.129
    Мэдэгдсэн Хариулах
    • Хаян 2014-08-23 07:17:52
      Хаян гэдэг хvн цалингаасаа еер орлгогогуй байх ёстой юм уу? Тэнэглэхээ боль доо найзаа
      112.72.11.120
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-21 01:54:03
    Энэ нөхөр ер нь эрүүл үү? Хонгор ямар байснаа ямар болсныг харахгүй байна уу, эсвэл худлаа ярьж, хятадуудтай хуйвалдаж олсон мөнгөөрөө өөрийгөө хамгаалаад байна уу? Хамуурсан гэж доромжлуулсан хүмүүс энэ нөхрийг шүүхэд өгөх хэрэгтэй. Шүүхийг худладаад авч
    122.254.127.34
    Мэдэгдсэн Хариулах
    • Хаян 2014-08-23 07:19:28
      Хаоин егдег газар нь ег шалуульяа гэсэн ба ш дээ . Чи егеед шалгуулаач
      112.72.11.120
      Мэдэгдсэн Хариулах
  • ЧЁРТ 2014-08-21 01:53:42
    ДАРХАН ХОТЫН ДАРГААР ЭНЭ ХУЛГАРЫН ТАВИУЛСАН НЭГ БАНДИ ЁСТОЙ НЭГ САМАРЧ ДУУСЧ БАЙНАА!!!
    202.179.14.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-08-21 01:37:42
    Молодец
    180.149.97.77
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-21 01:33:46
    ish huurhiiduu ard ergedee hamuursan bna hurdan usand orj tseverhen suuj bai l daa geluu? bas songuuliin umnu 650-g shuud taraagaad ene bol deed zeregleliin avilgal heel hahuuli sanal hudaldaj avsan tod jishe shuu
    103.10.21.34
    Мэдэгдсэн Хариулах