ВИДЕО: Хилээр хар тамхи нэвтрүүлдэг бүлэг этгээдийг дайчлан баривчилжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг этгээдүүдийг илрүүлэн, дайчлан баривчилжээ. Уг этгээдүүдийг дайчлан баривчлахад ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид оролцсон байна.

Энэ талаар Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч С.Батзориг “Энэ сарын 06-07-нд шилжих шөнө хар тамхи худалдан борлуулдаг иргэн Г нарын 13 этгээдийг баривчилсан. Тэднийг цагдан хорьж, шалгаж байна” гэлээ Мөн тэрбээр “Энэ сарын 13-14-нд шилжих шөнө иргэн Я нарын есөн этгээдийг хар тамхи борлуулж байхад нь үйлдэл дээр нь илрүүлэн, шалгаж байна. Иргэн Я нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 10 жил нэг сарын хорих ял авсан ч шүүхээс оргон зайлсан этгээд байсан. Ийн дахин хар тамхины гэмт хэрэг үйлдэж байх үед нь дайчлан баривчиллаа” гэлээ.



Мөн энэ сарын 10-ны өдөр  Хар тамхитай тэмцэх газрынхан мансууруулах үйлчилгээтэй хогийн олсны ургамал буюу каннабисийг бусдад борлуулдаг этгээдийг баривчилжээ. Иргэн Г /35 настай, эрэгтэй / нь тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд  каннабисийг түүж бэлтгэн, өөр төрлийн бодис боловсруулан бусдад борлуулдаг байжээ. Уг этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, биедээ авч явсан мансууруулах төрлийн бодисыг нь эд мөрийн баримтаар хураан авсан байна.
 
Он гарсаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хар тамхи мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байна. Гуравдугаар сарын 14-ний байдлаар энэ төрлийн зургаан хэрэгт 28 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • игрэн 2018-03-19 01:04:02
    монгол үндэстний эсрэг ард түмэн ирээдүй хойч үеийнхээ эсрэг хийсэн хэргийнхэнэ төлөө шууд цаазал өөр юу ярьдаг юм бэ
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Сугар 2018-03-16 05:25:22
    Ёооох миний хүү ашгүй тэнд байгаагүй нь яамай. Аав нь энд Эрдэнэтийн асуудалд Баяраас болж алуулж байна. Аав нь үнсье хүүгээ.
    122.201.31.124
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-16 04:37:23
    енеех еренхийлегч женко еерийн хуугийн хам хэрэгтнуудээ шоронгоос суллачих байлгуйдээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах