Архангайд хүчтэй газар хөдөлж, сургуулийн барилгын хана цуурчээ
Архангай аймгийн Эрдэнэмандал суманд өчигдөр газар хөдөлсөн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/, гуравдугаар сарын 15-ны өдрийн 02:14 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 15-ны өдрийн 03:19, 13:35 цагуудад тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, одоогоор учирсан хохирол байхгүй”  тухай мэдээлж байсан.

Харин 15-ны өдрийн 14:50 цагт тус сумын Ерөнхий боловсролын 10 жилийн сургуулийн гурван давхар барилгын хана цуурсан, нэгдүгээр давхрын 1 цонхны шил хагарсан тухай мэдээллийг сургуулийн захирал Д.Болор-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.