Сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь тусалж байна

ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ буюу энэ сарын сарын 5-наас ирэх тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл зохион байгуулж байна.

Аяны ээлжит сургалтыг Сан дээд сургуулийн танхимд өчигдөр зохион байгуулж, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 19, 47, 73, Ес эрдэм, Эрхэт эрдэм, Эрдмийн ач, Номун далай, Русская гимназия сургуулиудын 350 гаруй ахлах ангийн сурагчид хамрагджээ.

Энэ үеэр хувь хүний хөгжлийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголтын талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Доржхорол нар мэдээлэл өглөө.

Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” уулзалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгнө гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.