Нийслэлчүүд хөрсний бохирдлоос хордож байна
Улаанбаатарын утаа хэцүүдлээ. Хүний эрүүл мэндэд хортой гээд баахан ярьдаг. Гэтэл утаанаас ч илүү хортой нөхцөл байдал хөрсний бохирдол гэнэ. Манай улс жилд нийт 780-800 мянган тонн хог хаягдал гаргаж 50 орчим хувийг нийслэл Улаанбаатар хотын иргэд хаядаг бөгөөд манай орны нийт нутгийн бэлчээрийн 90 хувь нь доройтолд орж эргэж сэргэх магадлал тааруу, нийт хөрсний таван хувь огт сэргэхгүй бол 26 хувь дунд зэрэг, 20 хувь нь сул зэрэглэлийн цөлжилттэй байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.

Тэр тусмаа өвлийн цагт гэр хорооллын иргэд хог, угаадсаа хамаагүй ил задгай асгаж хаях нь их байдаг. Хөлдсөн угаадас мөсөн коток болж, тэр дээр нь хүүхдүүд тоглох үзэгдэл их байдаг юм. Асгасан угаадас бохирдол нь урин дулааны цагт гэсэж хөрсний гүнд шингэж элдэв муухай үнэр гарч өвчин үүсгэдэг. Иймэрхүү бохирдолтой газрыг нийслэлийн гэр хорооллын гудамжаар явахад шууд харагдана.

Энэ талаар МУИС-н ГГС-н Газарзүйн тэнхимийн ахлах багш доктор  Д.Даваадорж “Хөрсөнд нефть  шингэж задардаг, задрахдаа эвгүй үнэр ялгаруулдаг. Удаан хугацааны турш бохирдсон газар хүн амьдрах юм бол мэдрэлийн системийн сааталд орж эхэлдэг юм. Мөн 2005, 2006 онд ШУА-ын Газарзүйн хүрээлэнгээс Улаанбаатар хотын гүний усны судалгааг Гачууртаас Амгалан хүртэл хийсэн. Үүнээс хэрэгцээний усыг хангадаг 15 худаг байдаг, эдгээрээ  150 метрийн гүнээс шинжилгээ хийхэд гэдэсний өвчин үүсгэгч бактер илэрч байсан” гэсэн юм.

Мөн одоогоос зургаан жилийн өмнө эрдэмтэд Улаанбаатарын хөрсөнд шинжилгээ хийхэд хөрсний бохирдол 95 хувьтай, нянгийн бохирдол байх ёстой хэмжээнээсээ 10-16 дахин их байсан нь үнэхээр эмзэглэмээр. Үүнээс хойш энэ хэмжээ буураагүй нь лавтай. Үнэндээ хөрсний бохирдол хүнд олон төрлийн өвчин үүсгэдгээс гадна орчны бохирдол нь иргэдэд тийм ч таатай биш баймаар. Бид гэр дотроо иймэрхүү бохир байдалтай байж чадахгүй биз дээ. Мөн гадны улсын иргэд ч энэ байдлыг хараад Монгол орныг юу гэж дүгнэх вэ.

Хөрсний бохирдол жуулчдын тоог багасгахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэхэд нэг их буруудахгүй болов уу. Учир нь гадаадын иргэд хамгийн ихээр очдог хотын төв хэсэг болох гандангийн гудамжаар явахад ийм бохир угаадас, хогоо асгасан байдал ихээр ажиглагддаг. Зарим айл нь бүр хашаан дотроо асгасан угаадас нь хашаанаас нь урсаад гудамжиндаа гарсан байдаг. Энэ бохир заваан угаадас мөстөж хөлдөөд тэр дээгүүр нь иргэд халтирч унаж гэмтэх тохиолдол ч их байна.

2014 оны байдлаар хөрсний хүнд металлын бохирдлын хэмжээ дундаж түвшин буюу газарзүйн байршлаасаа болоод өөр өөр байсан юм. Тухайлбал, Хан-уул дүүрэгт хүнд металлын элемент болох хром, хар тугалга, цайрын бохирдол ихтэй байгаа бол Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амоны буюу шивтрийн хөрсөн дэх агууламж нэмэгдсээр байна. Харин Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хөрсөн дэх сулфатын бодис их гарчээ. Хөрсний бохирдлыг нянгийн, хүнд металлын, органик, амоны буюу шивтрийн, сулфатын агууламжтай гэж ангилдаг.

Газарзүйн хүрээлэнгээс хөрсөнд хийсэн шинжилгээгээр нийт дээжийн 88 хувь нь нянгийн бохирдолтой буюу хөгц мөөгөнцөр илэрсэн байна. Энэ бүхнээс харахад нянгийн бохирдол жил ирэх тусам улам ихээр нэмэгдэж байгаа юм. Эдгээр нян дотроос гэдэсний эмгэг төрүүлэгч бактер, нян улам ихээр илэрч байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Үүний дараагаас агаарт шингэсэн бохирдол иргэдийн оюун ухаанд ч нөлөөлдгийг хэлсэн.

Мөн гэр хорооллын айл өрхийн ихэнх хувь нь стандартын бус 00-той. Энэ ч хөрсний бохирдлыг бий болгож байгаа нэг үндэс болж байгаа юм. Үнэндээ хөрсний бохирдол агаарын бохирдлоос дутахааргүйгээр хор учруулдаг.

Тиймээс иргэд бид эрүүл мэнд, хойч ирээдүй болсон хүүхэд багачуудаа элдэв өвчнөөс сэргийлэхийн тулд гудамжинд элдэв бохирдол, хог, угаадсаа ил задгай хаяхгүй  байхыг анхааруулж байна.  Тэгэхээр эрүүл мэндээ бодож одооноос зөв зохистой амьдаръя.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЦЭГ 2018-03-17 10:46:08
    төрийн бөөс хуурсаа түүж цэвэрлэвэл энэ асуудал хурдан шийдэгдэнэ. 76-г лантуудаж хаяад шүүүхийг орвонгоор нь өөрчилж их засаг хуулиа хэрэглэ. тэгээд гүйцээ....
  • ZOCHIN 2018-03-16 16:35:30
    OORSDOOR N TSEVERLUUL, UGUI BOL TORGOJ BAIH HEREGTEI B.NA. KAMERJUULAH HEREGTEI HOGOO IL ZADGAI HAYAJ B.GAA UED N BARIJ TORGO, ESVEL OORSDOOR N TSEVERLUUL.
  • ZOCHIN 2018-03-16 13:53:26
    OORSDOO L ENE HOG, BAAS SHEESEE UUSGEE BIZDEE ZAVAAN MUU ORKUUD. HODOO RUUGEE TONILBOL YASIIN. NEG HASHAAND BAAHAN AIL CHIHELDEED AMIDARNA, OVOL BOLOHOOR UTAA
  •  2018-03-16 12:17:26
    ИХ-н 76 +гишүүд гадаадаар хэсэж гадаадын хог сүлжээгээр зарж хогын овоо үйлдвэрлэхээ боль.
  • Менге олох арга л юмдаа 2018-03-16 12:17:08
    Зун нь херсений бохирдол .евел нь утаа гээд ийм амархан шийдчиж чадах юмыг худлаа сенсаацлаад менге хийж хэсэг нехед баяжих юмдаа
  • Zochin 2018-03-16 03:57:32
    Yahav oorsdoo hogoo il zadgai hayaj zovshoorolgui gazar buuj baigaa yum chin