Зотол хан уул ураны лицензээс чөлөөлөгдсөн үү

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхны хэдэн үеэрээ тахиж шүтэж ирсэн тахилгат Зотол хан хайрхан 2009 онд уран лиценз нэрээр Францын “Арева-Кожеговь" компанийн мэдэлд орсон. Лицензийн хугацаа өнгөрсөн сарын 9-нд дуусах ёстой ч үргэлжлүүлэн сунгасан, цуцласан эсэх нь тодорхойгүй байна.

Уулын оройн хэсэг буюу ердөө 3874 га газрыг үлдээснийг эс тооцвол бэлийг нь тойруулан 57385 га талбай буюу бараг бүхэлд нь 14722 тоот лицензийг олгочихсон байдаг. Өнгөрсөн хугацаанд энд тэнд нь өрөм тавих, машин зам гаргах зэргээр байгаль орчныг доройтуулсан жишээ цөөнгүй.

Он гарсаар энэ талаар ярилцахаар удаа дараа хүсэлтээ илэрхийлсэн нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн Ч.Улаан хүлээж аваагүй байна. Гол нь тэд “Зотол хан уул ураны лицензээс чөлөөлөгдсөн үү. Хэрэв чөлөөлөгдөөгүй бол чөлөөлүүлэх ёстой" гэдгийг л эрхэм гишүүнээр дамжуулан төр, засагт дуулгахыг хүсчээ.

Зотол хан уул түүх сурвалжид “Онгон тэнгэр сүр жавхлант Цогбадрах уул, Чингисийн язгууртны сүлдэн уул хэмээн тэмдэглэгдсэн, далайн түвшинээс дээш 1425 метрт оршдог. Дарьгангын талархаг нутагт байдаг 222 галт уулын нэг бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байгаад унтарсан, шовгор хэлбэрээ авч үлдсэн өвөрмөц тоггоцтой юм.

Энэ хавар Сүхбаатар аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд олгосон ураны хайгуул, олборлолтын лиценз дагасан уул уурхайн ажил идэвхжих хандлагатай байгаа. Компаниуд багаж төхөөрөмжөө авчран суурилуулж эхэлсэн. Төр анхааралдаа авахгүй бол ус нуггаа хамгаалж тэмцлийн хэлбэрт шилжихээс аргагүйг тухайн орон нутгийн иргэд хэлж байна.

Зууны мэдээ
Ч.Зотол

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-03-17 02:54:57
    газар ухуулдаг яамыг хааж уул улсаа зүгээр л орхи. газар дээрээ амралт, зугаалгын, сувилалын газрууд байгуулж үл дуусах их баялагтай болно. газар ухаад өвчин
    64.119.17.74
    Мэдэгдсэн Хариулах
  • g 2018-03-16 05:35:07
    haa baisan Hovdod suugaa bi ene saihan hairhanii toloo yu hiij chadah bilee. Harin Sukhbaatarchuud l nutag usniihaa toloo bosoh heregtei dee
    27.123.212.139
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-16 01:48:16
    сайхан хайрхан бна арай энэ хайрханд халдахгуй байлгуй дээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах