Дорнод аймагт ихэр ботго мэндэлжээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Ам цагаан дэрс хэмээх газарт хаваржиж буй Улсын сайн малчин Х.Мөнхболдын “Ембүү мөнгөн” ингэнээс энэ сарын 4-ний өдөр ихэр цагаан ботго мэндэлжээ. Тиймээс төрт ёсны уламжлал, монгол түмний заншил үйлийг хүндэтгэн дагаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ихэр цагаан ботгоны зургийг гардуулах юм байна.

Ингэ ихэрлэхийг эрт дээр үеэс Монголчууд сайн цагийн эхлэл хэмээн бэлгэдэж ирсэн түүхтэй. Х.Мөнхболд одоогоос 15 жилийн өмнө айлаас ингэ, охин тором худалдаж авч, тэмээн сүргийнхээ эхлэлийг тавьж байсан бол өдгөө 40 гаруй болж өссөн байна. Нийтдээ 10-аад ингэтэй, жилдээ тав орчим нь ботголдог. Харин энэ хавар ихэр ботго гарсан нь түүнийг төдийгүй Дорнодчуудын магнайг тэнийлгэсэн үйл явдал болжээ.

Өчигдөр тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн малчны хотонд очин хүндэтгэл үзүүлж, “Мөнгөн буйл”, өргөмжлөл гардуулсан байна.

Х.Мөнхболдынх 26 жил мал маллаж, мал сүрэг нь таван төрөлдөө өсч таван мянгад хүрчээ. Түүний аав Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Монголын радиогийн сурвалжлагч ахмад сэтгүүлч Л.Хэрээ Дорнод аймгийн тэмээн сүргийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Тэмээ” дэд хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн юм. Тэр ч утгаараа тал нутагт нэгэн зуунд ганц удаа тохиох ховор аз түүний хүүд “олдсон” ч байж мэднэ. Тэрээр “Уул ус, хангай дэлхий минь түшлээ. Манай тэмээн сүрэг өвөл хаврыг өнтэй давж, ихэр охин цагаан ботгоор өсөж үржлээ. Хэдэн мянган тэмээтэй газарт ч ховор тохиол учир ихэд бэлгэшээж байна” гэсэн юм.

Дашрамд сонирхуулахад, Дорнод аймагт 1974 оны хоёрдугаар сард Цагаан-Овоо сумын малчин Б.Цэвээндоржийн “Галуут” нэгдлийн тэмээний суурьт Улаагчин ингэнээс ихэр ботго гарч байжээ.







Г.Зул



 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • chebyyn chag ye!!! 2018-03-16 13:53:01
    chagiin muu irsen gedeg ynen,yrid temee ikherlehiig myy yor gedeg baib!ahmadaasaa sonsoj yablaa!odoo ch hamaagyi bayar hyrgye dailah bailtai!
  •  2018-03-16 12:55:47
    малд хүртэл үр шилжүүлэн суулгуулж байгаа юм уу. малчид ч баяжиж гүйцжээ.
  • иргэн 2018-03-16 01:51:34
    баяжих айлын бяруу тугална гэдэг юм даа малдаа унэн сэтгэлээсээ хандсны хариу ирж дээ муу хунээс сайн мал дээр шуу