Үндэсний гурван талт хороог хуралдуулахыг шаардлаа

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог хуралдуулах саналтай байгаагаа мэдэгдэж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус холбооноос нэгдүгээр сарын 19-нд Засгийн газар, УИХ-д гурван талт улсын хэлэлцээрийн хүрээнд тэтгэврийн насыг бууруулж, татварын нэмэгдлийг багасгах шийдвэрээ эргэн харж өөрчлөлт оруулах санал  хүргүүлж байсан.


Гэтэл УИХ-аас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн насны нэмэгдлийг эргэн авч үзэж өөрчлөхдөө хөдөлмөрийн хэвийн бус хүнд, хортой нөхцөлийг хамруулахгүйгээр хуульд өөрчлөлт оруулжээ. Мөн даатгуулагчийн шимтгэл төлсөн долоон жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тэтгэвэр бодож байх шийдвэрийг гаргасан байна.


Иймд Үндэсний гурван талт хороогоор Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн настай холбогдсон хуулийн заалтыг зөв зүйтэй болгох, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр, нэмэлт хэлэлцээрт туссан зарим асуудлын хэрэгжилтийг хангах /цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх/, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох хуулийн хугацаа болсон тул Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой асуудлыг хэлэлцэх саналаа МҮЭ-ийн холбооноос хүргүүлснээ энэ үеэр мэдээлэв.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МҮЭ ажлаа хий 2018-03-15 11:32:02
    МҮЭ шоудахаас өөр юм хийгээчээ. ҮЭ цалингаас 1 хувиар татвар бол аваад байдаг. 2012-2016 онд нэг ч удаа цалин нэмэгдээгүй одоо ч хэвээрээ л байна.
    183.177.96.130
    Мэдэгдсэн Хариулах