Монгол зураач Чех Улсад үзэсгэлэнгээ дэлгэжээ

Чех Улсын Писек хотын Байгаль, түүхийн музейд Шаазан эдлэлийн зураг, чимэглэлийн үзэсгэлэн нээлтээ хийжээ. Үзэсгэлэнд Монгол, Чех, Канад, Франц, Молдав улсын уран бүтээлчид оролцож, Азийн уламжлалт хэв загварыг орчин үеийн арга технологитой хослуулан урласан өөрсдийн ховор нандин бүтээлүүдээ нийтэд дэлгэн үзүүлж байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Элчин сайд Н.Наранбат оролцсон бөгөөд Чехийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөн тус улсад мэргэжлээрээ ажиллаж байгаа зураач Д.Үнэнт “Морьтон хүүхдүүд”, “Морь унасан эмэгтэй” зэрэг өөрийн 8 бүтээлээрээ тус үзэсгэлэнд оролцож байгаа юм.

Нэг сарын хугацаанд үргэлжлэх тус үзэсгэлэнгийн бүтээлүүдийг дуудлага худалдаагаар зарж олсон орлогыг олон улсын “Хил хязгааргүй эмч нар” ТББ-д хандивлах юм байна.







Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2018-03-16 05:58:49
    үзэсгэлэнгээ дэлгээд байхдаа яахав дээ,нээлээ гэж бичээч эргүү Зулаа,сэтгүүлч хүн үг үсгийн алдаагаа сайн хянаж баймаар байхын,хянадаг хүмүүс гэж байдаггүй юмуу...
    43.228.130.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2018-03-15 12:06:25
    Amjilt
    67.81.182.161
    Мэдэгдсэн Хариулах