ҮЙЛ ЯВДАЛ: Алтны салбарынхан чуулна

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт:
"MONGOLIA GOLD 2018" олон улсын хөрөнгө оруулалт, технологийн хурал үзэсгэлэн "Корпорейт конвейшн төв"-д зохион байгуулагдана.

09:00 цагт: Цагдаагийн ерөнхий газрын хурлын зааланд "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг болно.

09:00 цагт:  Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Хууль зүйн яам хамтран "Өмгөөллийн тухай хуулийн төсөл"-ийн хэлэлцүүлэг М плаза төвийн 9 давхарт зохион байгуулна. Хэлэлцүүлэгт шүүх, прокурор, өмгөөлөгчдийн төлөөлөл оролцоно.

09:00 цагт: "Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал"  арга хэмжээ "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд болно.

10:00 цагт:  ЗТХЯ-аас "Авто замын чанар-үр ашиг" сэдвийн хүрээнд удирдах ажилтаны улсын зөвлөгөөнийг "Блю скай"-д зохион байгуулна.  2018 онд авто замын салбарт хийгдэх ажил, цаашдын бодлого төлөвлөлт, болон салбарын бусад асуудлаар мэдээлэл авахад нээлттэй.

10:00 цагт:  Жендэрийн үндэсний хорооны 2018 оны ээлжит хуралдаан Төрийн ордны Сүхбаатар танхимд болно.

10:00 цагт:  Дэлхийн Банкнаас шинээр гаргаж буй бүс нутгийн боловсролын салбарын тайланг танилцуулах хэвлэлийн хурал ДБ-ны байранд болно. Тайланд бүс нутгийн сургуулиудын тогтолцоог үнэлж, сурлагын үр дүнг дээшлүүлж чадсан арга замуудын талаар онцлон тэмдэглэснээс гадна боловсролын чанарыг сайжруулахын тулд цаашид авах арга хэмжээ, зөвлөмжүүдийг багтаасан байна

10:00 цагт:  ШӨХТГ-аас Олон Улсын Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан “ЦАХИМ ОРЧНЫ ХЭРЭГЛЭГЧ-2018” зөвлөлдөх уулзалт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын дугуй танхимд зохион байгуулна.

10:30 цагт:  Азийн Бизнесийн Холбоо болон Мэдээлэл Технологийн Үндэсний Парк хамтран Mонголын стартап компаниудыг зүүн өмнөд Aзийн хурдасгуур хөтөлбөрт явуулах гэрээнд гарын үсэг зурж хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах, Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн нас, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар Хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт:  "Ил тод хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал УУХҮЯ-ны хурлын танхимд болно.

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн арга хэмжээ болно.
 

10:00 цагт:  ШӨХТГ-т ЗГ-ын 11 р байр "Цахим орчны хэрэглэгч-2018" зөвлөгөөнд 10:40 -д "Цахим худалдааны төлбөр тооцоо" Монголбанкны ахлах мэргэжилтэн А.Батсайханы илтгэл тавина.
10:00 цагт:  Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээнд Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хүрээнд хадгаламж эзэмшигчдийн эрх хэрхэн хамгаалагддаг тухай ба тус корпорацийн өөрийн үйл ажиллагаагаа хэрэглэгчдэд танилцуулна. /Эндээс банк эрсдэлд орсон үед хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хэрхэн эрсдлээс хамгаалах талаар сэдвийн мэдээлэл авч болох юм./
15:00 цагт:  Монголбанкны 5 давхарт Сахүүгийн зохицуулах хороотой хамтран Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлэлцүүлэг хийнэ.
09:00 цагт:   Корпрэйтийн эвент холд Монгол алт олон улсын хуралтай ба Монголбанкнаас нээлтийн үг хэлж, ААН-дэд шагнал гардуулах ба үндсэн илтгэл 12:15 д "Монголбанк 2018 онд алтны салбарыг дэмжих талаар" тавигдана.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.