НИТХ-ын Tэргүүлэгчдийн хурал хойшиллоо

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Хотын дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулах, Ойг тэмдэглэх зөвшөөрөл тухай, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай гэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хуралдсангүй.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцох ёстой 9 тэргүүлэгчээс ирсэн 4, өвдсөн 2, гадаадад томилолтоор яваа 1, ажил давхардсан 1, шалтгаангүй ирээгүй буюу тасалсан 1 тэргүүлэгч гэсэн ирцийг Ажлын албанаас мэдээлсэн байна. НИТХ-ын Ажлын албанаас тэргүүлэгчидэд хуралдааны товыг урьдчилан хүргэхэд "хуралд оролцоно" гэдгээ мэдэгдэж байсан тэргүүлэгч нар хуралдаанд ирээгүйн улмаас ирц бүрдээгүй шалтгаанаар  энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурал хойшиллоо.

Дашрамд дурьдахад НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй шинээр сонгогдсон Хурлын тэргүүлэгчид 2017 оны 11 сарын 20-ны өдөр  Тэргүүлэгчдийн анхны хуралдаанаа эхлэснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 12 удаа амжилттай хуралдсан бол хоёрдох удаагаа ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар ийнхүү хойшилж байгаа юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан "НИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллана гэж өөрийн санал, итгэл үнэмшлээр хандан  Хурлын тэргүүлэгчээр сонгогдсон атлаа ялих шалихгүй шалтгаанаар тэргүүлэгчийн ажлаа хойш нь тавьж байгаа нь харамсалтай. НИТХ-ын зүгээс Нийслэлчүүдийн ажил амьдралыг цаг алдалгүй явуулахын тулд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

Эх сурвалж: НИТХ-ын хэвлэлийн алба

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ашиггүй албатууд 2018-03-14 10:38:50
    нийслэлийн иргэдийг төөрөгдүүлэх хурал /НИТХ/ хойшлоо юу ээ харлаа ер нь явцгүй байгаашдээ бодоод бодоод бодын шийр 4 хэтрэхгүй толгой дутуу дутуу байна
    202.21.116.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-03-14 08:40:00
    Bayrkhuu metiin nokhodiig ahij songoj bolokhgui.
    122.201.27.62
    Мэдэгдсэн Хариулах