Ерөнхий сайд нэр бүхий тамирчдад баяр хүргэж амжилт хүсэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, Д.Отгондалай нарыг хүлээн авч уулзав.

Тив, дэлхийн хэмжээний тэмцээнд удаа дараа амжилт гарган Төрийн дууллаа эгшиглүүлж байгаа тамирчдаараа Монголын ард түмэн бахархаж байдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж дараа дараагийн тэмцээнд амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээ өнгөрсөн сард Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аваргын тэмцээнд гуравдахь удаагаа түрүүлж эх орныхоо нэрийг дуурсгасан юм. Тэрээр саяхан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохиогдсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын улсын аваргын тэмцээнд 236 кг-ыг шахаж түүхэн дээд амжилт тогтоожээ.

Олимпийн хүрэл медальт, Азийн наадмын аварга Д.Отгондалай өнгөрсөн онд ХБНГУ-ын Хамбург хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Тамирчид удахгүй болох олон улс, тивийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ эрчимтэй хангаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргээн  2018-03-14 07:44:33
    Бээлийгүй унтал цохидог бээлийтэй болсон босож ирэхгүй болтол шаандаа
    124.158.112.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Xurelsux 2018-03-14 06:15:58
    Za beeliitei bolloo. Tsoxij unagaad bainaaaaaa
    45.72.228.75
    Мэдэгдсэн Хариулах