
Нэрт эрдэмтэн Стивен Хокинг нь 1979 оноос 2009 оныг хүртэл 30 жилийн турш Кембрижийн их сургуулийн Лукасын нэрэмжит математикийн профессор байсан. Мөн Кембрижийн Гонвилл ба Каиус коллежийн Нөхөр, Онтарио мужийн Уотерлүү дахь Периметрийн Онолын физикийн институтийн Судалгааны Онцгой Тэргүүлэгч байсан юм. Тэрээр космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, үүнд ялангуяа хар нүхний талаар судалгаа ололтоороо олны дунд танигдсан. Өөрийн боловсруулсан онолууд болоод космологийг ерөнхийд нь хэлэлцсэн нийтийн шинжлэх ухааны бүтээлүүдээрээ мөн амжилт олсон юм. Тухайлбал, Британийн Сандэй Таймс-н бестселлерийн жагсаалтад рекорд эвдсэн Цаг хугацааны товч түүх (A Brief History of Time) номооро тэрээр ихэд алдаршжээ.
Хокингийн түлхүүр шинжлэх ухааны бүтээлүүд нь Рожер Пенрөүзтэй хамт хийсэн харьцангуйн ерөнхий онолын тогтолцоо доторх татах хүчний сингуляр байдлын талаарх теоремүүд, мөн өнөө үед Хокингийн цацраглал хэмээн нэрлэгдэх болсон хар нүх цацраг ялгаруулдаг гэж таамагласан онол юм.
Г.Зул