Хотын удирдлагууд төсвийн хөрөнгөөр үнэтэй автобус худалдан авч байна гэв
Улаанбаатар хотноо нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын төлөөлөл хотын удирдлагуудын бодлогыг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тэд цаашид нийтийн тээврийн салбарыг шат дараатай төрийн зүгээс дэмжихгүй бол тэмцэх болно гэдгээ мөн илэрхийлээд байгаа билээ. Тэд юуны учир ийнхүү уурлах болсон гэдэг нь хотын удирдлагууд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчидтэй асууж зөвлөлдөхгүй дур мэдэн өндөр үнэтэй автобус худалдан авч, парк шинэчлэл хийн, нийслэлийн өмчит компаниудыг нэгтгэхээр ажиллаж байна. Гэтэл энэ шийдвэр нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэж чадахгүй байна” байгаа хэмээн тэд үзжээ. Түүнчлэн  хотын удирдлагын барьж буй эл бодлого нь тээврийн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн бус, энэ салбараар бизнес хийгчдийг дэмжсэн бодлого” гэж үзэж буйгаа дуулгасан.

Том оврын үйлчилгээ эрхлэгч компанийн төлөөлөлүүд нийтийн тээврийн салбарт тулгамдаад буй асуудлыг яаралтай авч хэрэгжүүэхгүй бол иргэдэд соёлч боловсон үйлчлэх байдал улам алдагдсаар байх болно. Энэ нь орлого мөнгө хөөсөн байдлаас болж байгааг хэлсэн юм. Ингээд тэд дараах шаардлагыг танилцуулсан. Үүнд:
 
Орлогыг нэгтгэн төвлөрүүлж, шугаманд ажилласан цаг, график, үйлчилгээний чанараар хуваарилах,
Маршрутын төвлөрлийг задалж, дамжин зорчилтыг үнэгүй болгох,

Стандартын шаардлага хангасан компаниудыг алдагдалгүй, мэргэжлийн боловсон хүчнийг тогтвортой суурьшилтай ажиллуулахын тулд төрөөс зохих санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлэн тавьж байгаа аж.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • monkhbaatar 2014-05-14 05:06:39
    Toroos harj uzeh heregtei sh dee.hereggui zuild mongo zarj bhaar.unegui bolbol mongolchuud vnegui yumand nugasgui gedeg bizde.hun bolgon mashinaa tabina biz tvgjrelgui ulaanbaatar bolno bizdee
    103.10.22.22
    Мэдэгдсэн Хариулах