Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс мал бүхий иргэдийг гаргана

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс буюу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий өрхүүдийг гаргах ажлын хэсгийг Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулж, ажлын хэсгийн хуралдааныг зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодод нийт 47 мал бүхий өрх байгаа бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэхэд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт байгаа мал бүхий иргэд заагдсан хугацаанд гарахгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу 200,000 хүртэлх мянган төгрөгөөр торгох, албадан гаргах ажлыг зохион байгуулахыг анхааруулж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.