
-Замын цагдаагийн албанаас жолооч нарт сэрэмжлүүлж байна-
Яг одоогоор хойд чиглэлд буюу Хустайн даваа, Жаргалантын салдаг уулзварын замын зорчих хэсэгт мөн Төв аймгийн Баянчандмань, Дархан, Сэлэнгэ, Булган аймгийн нутгаар зарим хэсэгт өтгөн манантай, цасан шуургатай байна.
Тиймээс орон нутагт зорчиж буй иргэд, тээвэрчдийг замын нөхцөлд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг ЗЦА-наас анхаарууллаа.