Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Цаг уурын байгууллагаас өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулсан. Яг одоо баруун чиглэлд буюу Увс аймгийн нутаг А-1702, А-16, A-18 чиглэлийн автозам дагуу цас орж, цасны зузаан 20-35 см болоод байна.

Хойд чиглэлд буюу Дархан - Сүхбаатар - Алтанбулаг чиглэлийн автозамд явган шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, мөн замын гадаргууд нимгэн мөсөн бүрхүүл тогтож, халтиргаа гулгаатай үүсчээ.

Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй эрхэм жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулахгүйн тул анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.