Б.Жаргалсайхан: “Жаст”-ын Ш.Батхүүг шоронд үхүүлж болохгүй
“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн гэх “Жаст”-ын Ш.Батхүүг өчигдөр/03.12/ АТГ-аас баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар  Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "50 бум төгрөгийн авлигын асуудалд холбогдсон Газрын тосны дарга асан Амарсайханыг сахартай байхад мөрдөнд хийж байгаад нас баруулж байв. Амарсайхан нас бараад том гэмт этгээдүүд хэргээ түүнд үүрүүлээд эрлэг тийш явуулсан түүхтэй. Түүнтэй адилхан үйл явц "Жаст"-ын Батхүүд тохиолдох вий. Ш.Батхүү олон жилийн турш сахарын өвчтэй, эмчлүүлж явааг нь мэднэ.

Хэрвээ энэ хүн нас барвал Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар сугараад үлдэнэ. С.Баяр, Г.Алтан, Ц.Нямдорж нарын холбоос ч бүдгэрч үгүй болох биз. Эрдэнэт үйлдвэр жинхэнэ утгаараа хятадуудын мэдэлд очно. Ш.Батхүүг шоронд хийх нь зөв. Гэхдээ нас баруулж болохгүй гэдгийг хууль хяналтынхан анхаарч байгаа биз. Энэ хүнийг үхчихвэл олон хүн аврагдаж, шударга ёс улам бүдгэрнэ" хэмээн бичжээ.

Б.Итгэл
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine