Залуус Солонгос киноноос татгалзаж байна. Харин телевизүүд..
2000 оны үеэс гарч эхэлсэн Солонгос кино буюу өнөөх алдарт Савангийн дуурь 18 жил Монголын телевизүүдийн гол амин зуулга болжээ. Энэ хугацаанд Монголчууд тэр чигээрээ Солонгос киногоор өвчилсөн гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.  Хамгийн наад захын жишээ өсвөр насны охид хөвгүүд гоо сайхны мэс засалд орж Солонгос охидоос ялгарахаа больсон. Тэр ч яах вэ цагийн эрхээр мода дагаад өөрчлөгдөх байх. Харин хөвгүүд нүүрээ будаж, тэр ч бүү хэл хиймэл сормуус хүртэл наах нь энүүхэнд болж эцэстээ давхраа оёулж байна. Энэ нь нөгөө гүндүүгүй сайхан Монгол эр хүний чанарыг улан дороо гишгилж буйг харуулсан хэрэг.  

Хувцас хунар нүүр царайг тоохгүй өнгөрч болох ч хамгийн аюултай зүйл нь тэдний сэтгэхүйд сөргөөр нөлөөлж эхлээд байна. Учир нь Солонгос киноны үзэгчдийн дийлэнх нь гэртээ суудаг ээжүүд, бага, өсвөр насны сурагчид байдаг. Тэгэхээр хүүхдийн сэтгэхүй гэдэг бол ямар ч хиргүй тунгалаг гэнэн цайлган байдаг. Тэд харсан зүйлээ яг тэр чигээр нь хүлээж авдаг учир өнөөх “Со” кинонд гардаг айхтар их өшөө хорсол, хорон муу санаа, атаа хорслын тухай үзээд үүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэх сэтгэхүйтэй болж байна. Энэ бол ирээдүй хойч үеэ Солонгос ухаанаар хөгжүүлж байгаа хэрэг юм. 

Хайр сэтгэлийн тухай савангийн дуурь нь нэг иймэрхүү бие биедээ өш санасан ардуур урдуур нь гүйж хорлосон. Нэг хүнд дурлаж хоол унднаасаа гарсан, эсвэл төрсөн ах дүүдээ дурласан гэх мэт нэг хэвийн үйл явдалтай.  Харин түүхэн сэдэвт кинонууд нь  эдгээр хайр сэтгэлийн тухай савангийн дууриасаа илүүтэй их эмгэнэл дагуулж байна. Учир нь Монгол хүүхдүүд  Хүннүгээс эхлэлтэй Их Монгол улс цаашлаад Богд хаант Монгол улс, БНМАУ, их хэлмэгдүүлэлтийн үе, Халхын голын дайн, 1921 оны ардын хувьсгал,1990 оны ардчилсан хувьсгал зэрэг зайлшгүй мэдвэл зохих Монгол улсынхаа түүхээс илүүтэй, Солонгосын Хан улсын түүхийг илүү их мэддэг болжээ. Энэ нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. 

Монголын телевизүүдээр Хятадын уран бүтээлчдийн бүтээсэн 30 ангит “Чингис хаан” киног хаа ганц гаргахаас өөрөөр эх орныхоо түүхийг залуу хойч үедээ сурталчилан таниулах тал дээр ажилладаггүй. Гэтэл телевиз гэдэг бол олон нийтийн сэтгэлзүйд нөлөөлөх хамгийн том хэрэгсэл мөн. Хүнд уншиж, сонссон зүйлээс нь илүү нүдээрээ харсан зүйл нь үлддэг сэтгэлзүйд нөлөөлдөг учир манай телевизүүд нийгмийн өмнө хүлээсэн аливаа мэдээ сурвалжлага, нийтлэл нэвтрүүлгийг тэнцвэртэй хүргэх үүргээ ухамсарлахгүй байгааг харуулж бйу юм. Үзэгчдийн гэртээ хариад, хоол ундаа хийнгээ зурагт үзэх оргил цагаар 5-6 суваг дээр нэгэн зэрэг Солонгос кино гарч байгаа нь Монголын телевизүүд Өмнөд Солонгос улсын Соёлын яамнаас даалгавар авсан гэлтэй. 

Уг нь жил бүр л телевизүүдийн тоо нэмэгдэж байгаа. Үүнийгээ дагаад өрсөлдөөн улам хүчтэй болох учиртай. Иймд телевизүүд өөрсдийн гэсэн бренд нэвтрүүлэг, кино бүтээж үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж байх хэрэгтэй.  Гэтэл манай телевизүүд нэгэн хэвд цутгасан юм шиг бие биеэсээ илүү гарах гэж өрсөлдөхгүй өнөөх л Солонгос савангийн дууриа гаргасаар л. Уг нь эх орныхоо хот, хөдөөгийн амьдрал, Монгол хүний төрөлхийн зан араншин, бахдам сайхан түүхээ харуулсан уран бүтээл хийж болмоор доо. Иймэрхүү кино хийвэл үзэгчид сонирхон үздэг нь МҮОНРТ болон зарим телевизүүдийн хийсэн цувралуудаас тод харагдаж байсан. Гэвч  хийж байгаа эдгээр цувралууд нь Солонгос цувралын байр суурийг эзэлж чадахгүй л байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • з 2019-09-26 11:37:01
    солонгос кинонд баян компанийн захирлын хүү ядуу охинд дурладаг гэтэл аав нь шоронд орж бсан баян залуугн гэрт жолооч хийж бх жишээний за тэгээд аав нь охиндоо...
    103.229.122.245
    Мэдэгдсэн Хариулах
    • Сугармаа 2020-01-31 10:37:13
      Охиндоо гэчхээд цааш нь яагаад юм бичихгүй байгаа юм вэ?
      162.158.91.42
      Мэдэгдсэн Хариулах
  • Ger 2018-03-14 14:24:53
    So. Kino g bolih tsag hedii ni bolson. Uzegchdiig iim balarsan yumaar ugjhaa bolih heregtei ene TV uud.
    66.181.161.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-14 09:48:09
    Телевизүүд донтсон со кинонд
    103.229.123.124
    Мэдэгдсэн Хариулах
    • Сугармаа 2020-01-31 10:40:12
      Сэтгэгдэл бичихдээ үг, өгүүлбэрээ дутуу бичдэг зуршилтай юм уу даа.
      162.158.91.42
      Мэдэгдсэн Хариулах
  • sara 2018-03-13 15:18:57
    solongos kino gargahgui bh heregtei . heregtei um gargaj baigaachee. ene Tv geer l hund zuv humuujil uhamsar suulgana shuu dee
    103.212.116.99
    Мэдэгдсэн Хариулах
  • anu 2018-03-13 12:26:05
    Tv,zuragt buu uz USAd humuus tv barag uzdeggui
    172.56.29.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-03-13 11:31:23
    Хятад киног бас хорих хэрэгтэй. Алсуур уусгах бодлого юм шиг.
    203.91.118.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэрэл 2018-03-13 10:18:51
    Солонгос хүмүүс ийм муухай хүмүүс байдаг юм уу.Эсвэл Монголын залуу үеийг ийм болгох бодлого яваад байдаг юм уу.Монголын залуу үед ямар муухай аргаар мөнгөтэй б...
    202.131.245.154
    Мэдэгдсэн Хариулах
  • шал дэмий үзэх дургүй  2018-03-13 10:11:14
    эцгийн эрхт ёс хэт хөгжсөн газар хүүхдээ харж суугаа ажилгүйчүүдэд зориулсан кино тэр орондоо гоё болоод л ийм кино хийж байгаа байхааманайх дуурайх хэрэгүй
    202.21.116.11
    Мэдэгдсэн Хариулах
  • korea 2018-03-13 07:32:40
    korea kino shig hunee tatchihaad hutsaachee.oligtoi yum hiij chadahgui baij hutsaj ogoh yumaa
    182.160.32.99
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-03-13 06:56:30
    Solongos kinog amtarhan uzeed suudag Mbusgui Sweded amidardagiig medne. ted oroin 7 tsag bolhoor iPAd-AAD AVAAD L SUUDAG. SOLONG KINO ID SHIDTEI GEDEG SHUU HU
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-03-13 05:35:18
    solongos kinonuud bugd ushuu avalt UBS TV5 arai bagasgamaar yu...
    202.21.106.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганбаатар 2018-03-13 05:08:59
    Сүүлийн үеийн кино бүгд хуулбарласан хүүхэд залуучуудыг муу үлгэр дууриалд дуудсан кино л байх юм мөн телевизүүд ерөөсөө олигтой юм хийж чадахаа байсан энэ олон...
    49.0.184.30
    Мэдэгдсэн Хариулах
  • varane 2018-03-13 04:11:43
    Солонгос кино хархаас дургүй хүрдэг. Хэзээ ч тусгаар улс байж үзээгүй, дандаа худлаа түүх зохионо, гуйвуулна. Арга гүйж биз бичиж үлдээсэн түүх тэдэнд байх биш....
    66.181.183.216
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-03-13 03:44:03
    khen yu durtaigaa uzekh erkhtei Mongol kino gej khun uzekh yumgui kinontsruud baikhad yamar khino uzehk ni khuvi khunii erkh
    203.91.112.146
    Мэдэгдсэн Хариулах
  • hmm 2018-03-13 03:22:07
    зурагт үзэх оргил цагаар 5-6 суваг дээр нэгэн зэрэг Солонгос кино гарч байгаа нь Монголын телевизүүд Өмнөд Солонгос улсын Соёлын яамнаас даалгавар авсан гэлтэй....
    66.160.178.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-03-13 03:19:49
    Манай гэр бүл солонгос хятад киног үздэггүй. Олон ангит сериалуудыг болих цаг нь болсон
    66.181.185.145
    Мэдэгдсэн Хариулах