БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөгийг орон даяар зарлалаа

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат салбарынхаа нээлттэй өдөрлөгийг орон даяар зохион байгуулахаар болсон тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдээллээ. Энэхүү нээлттэй өдөрлөг нь энэ сарын 14-21-ний хооронд болох бөгөөд бямба гарагт үргэлжилнэ гэдгээрээ онцлог юм байна. Нийслэлд болох нээлттэй өдөрлөг нь Ус, цаг уур орчны шинжилгээний газрын танхимд болох учир иргэдийг өргөнөөр оролцохыг уриалсан юм. Энэ үеэр хөндлөнгийн судалгааны байгууллага хүрэлцэн ирсэн иргэдийн санал, гомдлыг бүртгэлжүүлж, БОАЖЯ-нд  зөвлөмж хүргүүлэх юм байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр “Энэ өдөрлөг энэ салбарт тулгамдаж байгаа ард иргэд,  аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудал, учирч буй хүндрэлийг бүртгэнэ. Мөн ирсэн саналуудыг нэгтгэж, мэдээллийг боловсруулж, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр авч хэлэлцэнэ” хэмээсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хийж, хэрэгжүүлж буй мэдээ, мэдээлэл авах хүсэлтэй иргэдээс гадна, энэ салбарт хийж хэрэгжүүлэх шинэ санаатай мөн санал, гомдол, хүсэлттэй иргэдийн үгийг сонсох зорилгоор энэхүү нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах юм. Тиймээс иргэдийг энэ өдрүүдэд идэвхитэй байж, нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг БОАЖЯ-наас уриалж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-03-13 03:34:57
    Зайсангийн газрыг хардаа, явган хүн явах зай ч алга, машинд шүргүүлчих гээд
    202.9.43.238
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-12 12:16:52
    газрын наймаа модны хулгай хулгайн ангийн эх уусвэр боажя ыг татан буулгах хэрэгтэй танайхаас тусгай зевшеерел авсан аан ууд ашигт малтмал хууль бусаар олборлож...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах